Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгон тогтоосон Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг цуцлах шийдвэр гаргасан. Ингэснээр уул уурхайн ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төвлөрүүлэх байсан төлбөрийн асуудал цуцлагдсан билээ. Ингэснээр улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн алдагдалд орох нөхцөл байдал үүссэн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байгаа юм.
Цэцийн дээрх шийдвэрийн улмаас УИХ Ашигт малтмалын тухай хуульд яаралтай горимоор өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас АМНАТ-ийг сэргээн тогтоохоор хуулийн төсөл боловсруулаад эхэлсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн юм. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг Цэцээс хүчингүй болгов.
Сэтгэгдэл ( 3 )
АМНАТ гэдэг чинь л бүх газрын доорх баялгийг ухаад бай гэсэн үг ш дээ. Бид газраа ухуулмааргүй байна. Газар тариалан хөдөө аж ахуйгаа хөгжүүлж хөгжмөөр байна. Хулгайчдаа зайлаарай Хүрэлбаатарыг даруй зайлуул.
xylgaich
Хүүрээ чи битгий хятад имфортлогчийн гар хөл болоод бай. Эх орондоо үйлдвэрлэе.