Этгээд сонин байдлаараа хэзээнээс алдартай япончуудын дунд, тэр дундаа япон эрчүүдийн дунд хүйсгүй (genderless kei) стилийг сонгогчид олширч байгаа гэнэ. Энэ нь бэлгийн чиг хандлагаасаа үл хамааран стилиэ сонгох хэлбэр юм. Тэднийг андражэнёс хүмүүстэй андуурах нь бий.
Эрэгтэй хүн гэхээр л өмд, цамц өмсөж, бүдүүн баараг байдаг гэх ойлголтыг хэдийнэ эвдсэн тэднийг нарийн зассан хөмсөг, тод өнгийн хумс, контакт линз, үсний чимэглэл, эгдүүтэй дүр төрхөөр нь төвөггүй ялгаж болно. Японы алдарт Харажуку гудамжнаас бол бүр ч олноор нь харах боломжтой.
Биологийн хувьд эрэгтэй хэдий ч тэд өөрийгөө эмэгтэй мэтээр мэдрэх сонирхолтой. Ямар нэгэн гармоны эмчилгээ хийлгэх шаардлагагүйгээрээ трансжендерүүдээс ялгаатай. Тус улсын хамгийн алдартай хүйсгүй стилийн төлөөлөл болсон модель бол Рюүчел. Хуримаа хийгээд удаагүй байгаа тэрбээр юүтүүб хуудаснаа маш олон дагагчтай.
Загварын салбарт энэ стильд дурлагсдад зориулан гаргасан бүхэл бүтэн коллекц бий. Эрэгтэй, эмэгтэй хүйс хамааралгүй өмсөж болдог спорт хослол, жакет, гутал, өмд, малгайтай цамц зэрэг нь энэ стилийн гол төлөөлөл.
Японд энэ стиль арай өөр түвшинд хөгжиж байгаа гэж хэлж болно. Мөн тоглоомын салбарт ч хүч түрэн орж ирээд байгаа. Тоглоом үйлдвэрлэгч “Mattel” компани Барби хүүхэлдэйн шинэ загвар болох хүйсгүй хүүхэлдэйг худалдаанд гаргаад хэдхэн сар болж байгаа бөгөөд зургаан төрлийн хүүхэлдэйнээс бүрдсэн загварыг Creatable World буюу "Бүтээгддэг ертөнц” хэмээн нэрлэжээ.
Ирээдүйд хүн төрөлхтөн нэг хүйстэй болно гэх таамаглал бий. Мөн АНУ-ын Калифорни, Нью Йорк, Арканзас, Миннесота зэрэг 10 гаруй муж иргэний үнэмлэх дээр хүйсээ гурав дахь хүйс буюу “Х” хүйс гэж тодорхойлох зөвшөөрөл олгосон байдаг бөгөөд ахлах сургуулийн сурагчдын гурван хувийнх нь хүйс тодорхойгүй гэх судалгаа гарсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Robot japan goy goy huuhnuudiig ni odbayar metuud haraasai.so havtgai ugzug baraagui amitan japan havtgaig barahgui.onigoo
Гэр бүл болохгүй, сэхс хийхгүй, хүүхэд төрөхгүй,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,мөхөх тийшээ явж байгаа юм биш үү
saihan medee bn kk