Дампуурлаа зарласан "Forever 21" гоо сайхны дэлгүүрүүдээ хаалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

Дэлхий дахинаа 530 гаруй салбар дэлгүүр ажиллуулж, "Fast Fashion" чиглэлийн хувцаслалтыг дэлгэрүүлэгч "Forever 21" брэнд өнгөрсөн есдүгээр сард дампуурлаа зарласан билээ. Харин энэ удаа тус брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаалдаг "Riley Rose" дэлгүүрийн бүх салбарыг хааж эхлээд байна. 
 

 

Тус компанийн удирдлагууд ирээдүйд илүү амжилттай ажиллахын тулд ийм алхмыг хийж буйгаа мэдэгджээ. Дэлхий даяар худалдаалагдаж байгаа хувцаснууддаа хямдрал зарлаж, үйлчлүүлэгчдийнхээ хөлд дарагдаж байсан тэд ирээдүйд өөр өнгө төрх, хэв маягаар эргэн ирэх бэлтгэлээ ийн базааж эхэлсэн аж. 

 

 

Дампуурлаа зарлаж мэдэх дараагийн брэндээр "Terranova" мөн нэрлэгдэж байна. 2019 оны гуравдугаар улиралд их хэмжээний алдагдалтай ажилласан тэд удахгүй хаалгаа барьж мэдэхээр нөхцөл байдалд оржээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top