Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон 70.6 мянган иргэн байна

2019 оны 11 сарын 06

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өнөөдөр /2019.11.06/ нийгмийн даатгалын сургалтад хамрууллаа.

Тус сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 орчим холбооны төлөөлөл 70 гаруй иргэн оролцож, ердийн өвчин болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох үйл явц, урьдчилан сэргийлэх боломж, тэдгээр иргэнд Нийгмийн даатгалын сангаас үзүүлж буй тусламж үйлчилгээ болон хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар санал солилцсон юм.

Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 111.4 мянган иргэн хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгожээ. Тэдний 70.6 мянган иргэн нь Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч, үүнд жил бүр 200 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 350 өвчний заалтаар тогтоож байна. Үүнд,

  • Халдварт өвчин-12
  • Сэтгэцийн эмгэг-23
  • Дотрын өвчин-112
  • Мэдрэлийн өвчин-69
  • Нүдний өвчин-5
  • Чих хамар, хоолойн-17
  • Мэс заслын өвчин-35
  • Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин-6
  • Арьсны өвчин-16
  • Гэмтэл согогын өвчин 55 заалттай байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Ганбат(203.91.115.45) 2020 оны 01 сарын 23

Х.чадвараа бүрэн алдсаны нэмэгдлийн 1%-ийг нэмэх хэрэгтэй шүү дээ

0  |  1
АНХААР(202.179.26.33) 2020 оны 01 сарын 23

ГЭМТЭЛ гэдэг бх ЁСГҮЙ , АВТОЗАМЫН ОСЛООР МАШ ОЛОН ХҮН ТАхИР ДУТУУ БОЛЖ БНА

1  |  0
Top