Хагацлын өмнө СӨХРӨӨГҮЙ ЭЭЖ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

“БҮГД Л НҮД ЧИХГҮЙ ЮМ ШИГ ХАНДАЖ БАЙНА”

Б.Болороо бүсгүйн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Өнгөрсөн зургаадугаар сард болсон энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд түүний нөхрийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтуу байсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан билээ. Тэрбээр шүүх эмнэлгийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжилгээ хийж, хэргийн харьяаллыг өөрчилж өгөхийг шаардан энэ сарын 1-нээс эхлэн Сүхбаатарын талбайд 12:00-16:00 хооронд суулт зарлаад байгаа юм. Түүний энэ тэмцэл хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар бид Сүхбаатарын талбайг зорилоо.

Өдрийн 11 цаг 35 минут Б.Болороо хараахан ирээгүй. Харин түүнийг хүлээн суух хүмүүс олон байв. Учир нь тэрбээр иргэдийн гарын үсэг цуглуулж байгаа аж. Нялх хүүхдээ тэвэрсэн залуухан ээжээс эхлээд таяг тулсан хөгшин буурай хүртэл энд цуглажээ. Тэд бүгд гарын үсэг зурахаар, Б.Болороод сэтгэлийн дэмжлэг үзүүлэхээр ирээд байгаа нь энэ юм.

Гадаа жиндүүхэн, намрын адаг сарын хүйтэн салхи үлээнэ. Түүнийг хүлээх хэдхэн минутад би ингэж даарч байгаа юм чинь тэр энэ хэдэн өдрүүдэд яасан их даарч байгаа бол. Эр нөхрөө алдчихсан, хонгор жаахан үр нь “аав аа” гэж дуудах хүнгүй болчихсон түүнд намрын салхи хэчнээн жиндүүхэн санагдаж байгааг төсөөлөхөд ч бэрх. Түүний сэтгэл ямар их ганцаардаж, шаналж, даарч байгаа бол.

12 цаг 05 минут Б.Болороо ээжтэйгээ ирж яваа харагдана. Энд байсан хүмүүс “Өө Б.Болороо ирчихлээ” гээд өөдөөс нь тослоо. Би ч бас тэдний адилаар очин ярилцах хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд хэлэх гээд байгаа юмыг иргэдэд буруугаар ойлгуулаад байх юм. Гэхдээ зүгээр ээ. Ярилцъя” гээд зөвшөөрсөн юм.

“ТАНАЙ НӨХӨР ЧАМАЙГ ГОЛООД ӨӨР ХҮНТЭЙ ЯВЧИХСАН ЮМ БИШ ҮҮ” ГЭСЭН

-Шүүхийн шинжилгээний хариуд яагаад итгэхгүй байгаа талаараа болон хэргийн талаар товчхон ярьж өгөөч?

- Миний нөхөр “Хишиг арвин индустриал” ХХК-д 2019 оны нэгдүгээр сараас эхлээд зургаан сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд ажил дээрээ нэг ч удаа архидан согтуурч, ажлын хариуцлага алдаж байгаагүй. Хэрвээ нэг л удаа тэгж байсан бол би энд тэмцэл зарлахгүй. Сүүлийн нэг сарын хугацаанд нөхөр маань 24 цаг ажиллаад 24 цаг амардаг болсон. Зарим тохиолдолд 48 цаг ажиллаад 24 цаг амардаг байсан. Хөдөлмөрийн хуулийг мөрддөггүй компани байсан. Гэхдээ миний нөхөр маш их хичээж ажилладаг байсан. Ингэж явсаар зургаадугаар сарын 19-ны өдөр лифтний хонгил уруу унаж амиа алдсан.

Харамсалтай нь зургаан сарын 20-ны өглөө 10 цагт ээлжийн ажилтан надруу холбогдон танай нөхөр чинь шөнө хүнтэй хамт гараад явсан. Станц, түлхүүр аваад явсан гэж ярьсан. Гэвч миний хувьд тэр өдрөөс хойш 19 хоног нөхрөө гадуур хайж явсан. Тэр байгууллагын ажилчинд анхнаасаа надад худлаа мэдээлэл өгчихсөн учраас би нөхрөө гадуур л хайгаад байсан. Харин энэ хооронд компаниас над руу залгахдаа байнга станц түлхүүрээ авмаар байна л гэж залгадаг байсан. Бүр сүүлдээ танай нөхөр чамайг голоод өөр хүүхэнтэй явчихсан юм биш үү ч гэж ярьж байсан. Энэ үгийг сонсоод маш их хямарсан. Ажил ихтэй мөн өөрөө явж чаддаггүй учраас ах, эгч, найз нөхдөө гуйж гадуур хайдаг байсан. Хайж байх явцдаа зургаадугаар сарын 22-нд ахаасаа камерын бичлэгийг нь хараад хаашаа ямар хүнтэй явсан байна тэрийг мэдээд өгөөч ээ гэж гуйгаад ахыгаа ажил руу нь явуулсан. Гэвч камерын бичлэгийг үзүүлээгүй. Танай дүү чинь камер унтраагаад түлхүүр аваад явчихсан гээд гадуур л явсан гэсэн итгэл үнэмшлийг түрүүлчихсэн. Ингэж явсаар долоодугаар 8-ны өдөр нөхрийнхөө цогцсыг өтөж өмхийрсөн байдалтайгаар тухайн компанийн байрны хонгилоос хүлээж авсан. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр манай нөхрийн хэрэг шалгагдаж эхэлсэн. Долоодугаар сарын 17-нд би хамгийн анхныхаа мэдүүлгийг өгсөн. Хохирогчийнхоо хувьд.  Мэдүүлэг өгснөөс хойш бүтэн нэг сарын хугацаанд нас барах үед яг хэдэн давхраас яаж унасныг мэдэж чадахгүй байсан. Гэтэл наймдугаар сарын 17-нд камерын бичлэг байна гэдгийг бидэнд мэдээлсэн. Бүтэн нэг сар бид нараас нуусан байсан.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт юу гэж гарсан бэ?

-Би наймдугаар сарын 5-ны өдөр цагдаагийн байран дээр очиж шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаж цогцсын байрлалыг харахад унаад ямар ч амьд үлдэх боломжгүй байдалтай байсан. Хоёр мөрөн дээрээ тогтсон, толгой нь цээж рүүгээ яваад орчихсон, тархи нь хоёр хуваагдаад салчихсан байдалтай байсан. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтээр ходоод нь хоосон гэж гарсан. Ходоод хоосон гэж гарахаар хүн дор хаяж 48 цаг амьд байдаг гэсэн. Ингээд бүх хариунууд хоорондоо зөрөөд байсан.

Мөн тухайн үед архины хэмжээ 2.4 гэж гарахаар нь би мэдэхгүй учир бага хувь гэж ойлгосон. Харин судлаад үзсэн чинь 2.4 гэдэг нь тасралтын өмнөх зэрэг буюу тэнцвэрээ олж явж чадахгүй болох юм байна лээ. Тэгээд бид нар камерын бичлэг үзье гэтэл Мэргэжлийн хяналтаас дүгнэлт гарсны дараа хавтаст хэрэгтэй танилцуулна гээд камерын бичлэгийг үзүүлээгүй.

Би хоёр сарын турш яагаад яаж унасан юм бол гэж бодоод сэтгэлийн хямралд орсон байдалтай байсан.  Камерын бичлэг үзэхэд манай нөхө цоо эрүүл байсан. Бичлэг үзсэн өдөр аравдугаар сарын 18 байсан юм. Би яагаад цоо эрүүл байсан гэж хэлж байна вэ гэхээр миний нөхрийн баруун гарын бүх хуруунууд байхгүй, зүүн гарын хоёр хуруу байхгүй, гурван хуруу нь нийлсэн. Хоёр хөлийн эрхий хуруу байхгүй. Ийм хүн архи уух нь бүү хэл тэнцвэрээ олж явж чадахгүй.

Харин энэ хооронд компаниас над руу залгахдаа байнга станц түлхүүрээ авмаар байна л гэж залгадаг байсан. Бүр сүүлдээ танай нөхөр чамайг голоод өөр хүүхэнтэй явчихсан юм биш үү ч гэж ярьж байсан. Энэ үгийг сонсоод маш их хямарсан.

-Өнгөрсөн хугацаанд та яагаад чимээгүй байсан юм бэ?

-Цагдаагийн байгууллагын зүгээс бидний үйл ажиллагаанд саад болж болохгүй. Ямар ч мэдээлэл гадагшаа задруулж болохгүй гэсэн учраас би гурван сар хүлээсэн боловч цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хараад сэтгэл дундуур байсан. Бүх зүйл нөгөө компанийн талд яваад байсан. Тэр компани ямар ч хүн чанаргүй зан гаргасан.

-Энэ хугацаанд компанийн зүгээс та бүхэнтэй уулзсан уу?

-Компанийн ажилчдаас “та нар хэзээ уучлалт гуйх гэж байна” гэж асуухад “албан ёсны хариу гараагүй учраас бид уучлалт гуйж чадахгүй” гэсэн. Энэ бол зөвхөн нэг шийдвэрийн асуулао биш. Би эр нөхрөө, охин минь эцгээ алдчихаад байна. Хэрэв тэр компани хүн ёсоор харьцсан бол арай ч ийм үйлдэл гаргахгүй байсан.

-Та талбай дээр суулт хийгээд  зургаа дахь хоног өнгөрч байна. Ямар хүсэлтэй байгаа вэ? Хэдэн өдөр суулт зарлах вэ?

- Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, Улсын мөрдөн байцаах тасагт энэ хэргийг шилжүүлэх, Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг дахин гаргуулах гэсэн гурван шаардлага байгаа. 14 хоногийн хугацаатай суулт хийх зөвшөөрөл авсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн суулт зарлаж байгаа учраас хамаагүй урт цаг өгдөггүй юм байна. Одоогийн байдлаар ээж бид хоёр зургаа дахь өдрөө зогсож байна. Ерөнхийлөгчийн зөвлөх нь гарч ирснээс өөрөөр ямар ч ахиц гараагүй байна. Бүгд л нүдгүй, чихгүй юм шиг явж байна. Бид хоёрын шаардаж байгаа эхний хоёр хүсэлт биелэхгүй бол өлсгөлөн зарлана. Монгол Улс төртэй,  засагтай, олон улсын гэрээ конвенцод нэгдсэн орон учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай конвенцынхоо дагуу НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ингэж харж байна гэдгийг би бүх баримтаар дэлгэнэ.

-Таны энэ тэмцлийг дэмжиж хэдэн хүн гарын үсгээ зурсан бэ?

-2500 хүний гарын үсэг цугларсан. Ирж гарын үсэг зурсан эмэгтэйчүүдийг ажиглахад 40, 50 хувь нь яг ийм асуудлаар хань ижил, үр хүүхдийнхээ амт насыг алдаж,хэргээ хаалгасан байсан. Ээж бид хоёрын хувьд баримт нотолгоонуудаа олоод авчихсан болохоор ингэж явж байгаа юм. Энд бүхэл бүтэн Монгол Улсын эд эс болсон гэр бүлийн асуудал яригдаж байна. Бид хоёр бол хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч хүнээс гуйхгүй өөрсдөө амьдралаа авж байгаа. Үүгээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боломжийг нь бүрдүүлээд өгчих юм бол бүхнийг чаддаг юм гэдгийг л харуулах зорилготой амьдарч байсан. Хүн ямар ч байдлаар ажлын байрандаа амиа алдаж болно. Гэхдээ хүн ёсоор уучлалт гуйхгүй худлаа дүгнэлт гаргаад байгаа нь шүүх эмнэлэг, цагдаа тэр компанийн талд ороод байгааг харуулаад байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.45.199) 2019 оны 11 сарын 15

xvnii muud durlasan xvn ene yawaa nasandaa uudulduggvi gej vnen shvv amidraql deer xaragdaad l bga shte jaaxan uxaantai bai

0  |  0
Зочин(103.212.118.72) 2019 оны 11 сарын 12

Шүүх эмнэлгийн дүгнэлтэд итгэх аргагүй аль мөнгөтэй,танилтай талд үйлчилдэг

0  |  0
Darkhan(103.229.120.155) 2019 оны 11 сарын 13

Huuli shuuh unenii tald shudarga ajillahgui baina Mungutei tald ni uilchildeg huni aminii hergiig amia horloson gej haachihdag bolson

1  |  0
daldiig haragch(202.126.88.159) 2019 оны 11 сарын 11

uuruu bas notoi ch geh shig chi odoo uy vee tun udahgui chinii ger buld enenees door zuil tohioldonoo chi minii helsen ugiig sanaj ybaarai erguu dagz min hunii zovlong tavlaval ergeed uur deer chin buuna ene bol amidraliin huuli shuu\n\n

5  |  0
Z(194.230.155.250) 2019 оны 11 сарын 15

Uuruu bas no toi nuhuruu amid bhadn nileed deerengui handdag shinjtei gej sonsson

0  |  5
Пүрэвсүрэн(66.181.161.87) 2019 оны 11 сарын 07

Хурдан үнэн зөвөөр нь шийдэж өгөөсөы

0  |  0
ШУДАРГА БАЙ !(202.9.43.187) 2019 оны 11 сарын 11

НОВШИЙН КОМПАНИЙН НЭРИЙГ ЗАРЛААЧ ! \nМОНГОЛЫН ХУУЛЬ ШҮҮХ ХАМГИЙН ДЭЭД ЗЭРГЭЭР ЗАВХАРСАН !

2  |  0
би(124.158.74.120) 2019 оны 11 сарын 09

Хогийн компани вэ, амнаас нь алт унах гээд байгаан бх даа. Ажилчид нь ч гэсэн өөрсдөд нь ийм маягаар хандахгүй болтол хашраах хэрэгтэй шдээ. Арчаагүй амьтад

2  |  1
Helmegdegch(202.126.89.3) 2019 оны 11 сарын 09

Shuuh emneleg mordon baitsaagch nar bol shuud mongo, guya has, ul dolooltiig l hardag

0  |  1
Зочин(103.229.122.172) 2019 оны 11 сарын 09

Ene shuuh emneleg gej estoi neg yalzarsan novshiin gazar yum aa! Bugdiig ni hoomoor yum. Ene busgui mundag bna. Ter kompaniin nohduud gej yamar yalzarsan etgeeduud ve! Hiisen uiliin uree edlemeergui bol uuchlal guij ger buliig ni demjij nohon olgovor ogoh heregtei.

1  |  0
Зочин(202.131.243.186) 2019 оны 11 сарын 07

энэ ядарсан эмэгтэйд төрөөс луйвардсан луйварчид авилга луйварын хөрөнгөнөөсөө өгч буян болоосой

0  |  0
Oyundelger B(202.126.89.145) 2019 оны 11 сарын 11

монголийн шүүх эмнэлэгт итгэх арга байхгүй ээ ёстой аймаар юм бна лээ би өөрийнхөө бие дээр мэдэрсэн шүү\n

2  |  0
Otgolt(172.58.142.131) 2019 оны 11 сарын 07

Yaj demjih

0  |  0
Otgolt(172.58.142.131) 2019 оны 11 сарын 07

Yaj demigod Lihue bilee? Tsag ni uneheer bolson shuu

0  |  0
Ааяа Ичко(79.134.37.139) 2019 оны 11 сарын 07

Үнэн ялна.Би итгэж байгаа.Шившгээ дэлгэхээс өмнө уучлал гуй.

1  |  0
Tvmnii neg(202.126.89.159) 2019 оны 11 сарын 07

Ugaasaa zajlalgvi zalgina doo,oodgvi nobshnuud,ene chini Mongol shvv dee!!!

0  |  0
зочин (64.119.16.120) 2019 оны 11 сарын 07

Зайлуул даа хөөрхий бүсгүйд тэр компанихан ямар их харгис хандана вэ? ! .Нэг ч гэсэн энэрэнгүй сэтгэлтэй амьтан ажилладаггүй газар байх нь ээ.

0  |  0
Top