ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороо бүсгүйн нөхөр “Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байхдаа лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарсан.
Золгүй байдлаар амиа алдсан нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэхээр ээжтэйгээ хамт төв талбай дээр 12 хоног суулт хийсний эцэст Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр эсэргүүцлээ зогсоосон билээ. Ерөнхий сайд хэргийг дахин шалгах ажлын хэсэг байгуулахыг ЦЕГ-ын дарга С.Баатаржавт даалгасан юм.
Гэтэл болсон явдалд эмгэнэл илэрхийлж уулзах биш өдөр тутмын сонины буланд уучлал хүсэж буйгаа хэвлүүлсэн “Хишиг арвин индиустрал” ХХК-ийн удирдлагуудад хандаж Б.Болороо өнөөдөр /2019.11.14/ өөрийн цахим хуудаснаа “Сэтгүүлчдийг очихоор яриа өгөхгүй зугтчихаад сонины булангаар дамжуулж УУЧЛАЛ гэсэн ДОРОМЖЛОЛ явуулахаа боль ХИШИГ АРВИН ХХК!!!” гэж мэдэгдээд байна.
Энэ талаар Б.Болороогоос тодрууллаа.
-“Хишиг арвин индиустрал” ХХК-ийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд тантай уулзаж уучлалт гуйсан уу?
-Гүйцэтгэх захирал М.Тулгат манайд долоодугаар сарын 23-наас аравдугаар сарын 14 хүртэл дөрвөн удаа ирсэн. Ирэх бүрдээ уучлал гуйж байсан. Гэрт ирээд уулзан уучлал гуйх болгонд нь хэвлэлийн бага хурал ч юм уу, шууд лайв ч юм уу хийгээд царайгаа харуулаад уучлал гуйгаарай, хөдөө байгаа ээж нь ах дүүс нь сонсог гэж хэлж байсан.
-Таныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйгаарай гэхэд компанийн зүгээс юу гэдэг байсан бэ?
-Хамгийн сүүлд ирэхдээ "Би толгой гудайж зогсоод уучлал гуйхаар нөгөө намаас алуурчин Тулгат гээд хар пиар хийчихнэ тийм болохоор зурвас маягаар гуйя" гэхэд нь би үгүй, надаас гадна олон хүн танай уучлалтыг хүлээж байгаа гэж хэлсэн. Надад ингэж хэлсэн бичлэг нь ч байгаа.
-Тус компанийн зүгээс зарим өдөр тутмын сонинд уучлал гуйсан байсан?
-Суулт хийгээд, эсэргүүцээд эхлэхээр арваннэгдүгээр сарын 1-ний өдөр уучлал гуйсан болоод Зууны мэдээ, Өдрийн сониноор дамжуулан уучлал хүссэн байсан. Хамгийн гол нь миний нөхрийн ээж нь, ах, дүү, хамаатан садан хөдөө орон нутагт байгаа. Тэднээс ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр царайгаа харуулж байгаад уучлал гуйгаасай гэж би хүссэн юм.
-Та уучлал хүссэн мэдээллийг тухайн үед харсан уу?
-Би тэрийг нь мэдээгүй. Уучлалыг нь сонсох ёстой хүмүүс нь юу ч мэдээгүй байдаг уучлал гэж байдаг юмуу. Угаасаа хэн энэ компаниас хэзээ уучлал гуйх бол гээд өдөр болгон сонин хараад байж байх вэ дээ. Энэ бол уучлал биш ээ доромжлол.
Сэтгэгдэл ( 9 )
Boloroo odoo bolij uz uuchlaarai gd Tulgat zahiral n gert chini hurtel ochij 4udaa uuchlalt guisan l ym bna shd tegee l tohirolrsood odoo boliishdee, ene hishig arvin gd kompani n ydaj nuhun tulbur taliigchiin ar gert n olgovol taarna tegeed bolooshde, chamd hetsuu bgaag oilgoj bnaaa teglee gd ymar bosood ireh bishdee buyanii ajilii n sain hiij zul urgu nom unshuulad huuhed nohoi hoollod neg hesegtee taivan bai bitgii setgeleer una daa
Арчаагүй хүнийг хүн гэж хардаггүй хүмүүс ийг өөрийнхөө өмнө уучлаал гуйлга тэр захиралын ард түмэндээ хнэрийн хэлэх хэрэгтэй
ehendee demjij baisan, neg l sonin bolood yavchihlaa. 4 udaa biyeree ochij uuchlal guisan yam bna sh dee. Hugjliin berhsheeltei nuhriig ni ajild avch ajilluulj baisan kompani buruudaad yavchihlaa. hugjliin berhsheeltei geed ajild avaagui bol bas l buruudah baisan baih. Mergejliin bus huneer ajil hiilguulj baisan boltoi. Nuhur ni sain duraaraa ochij ter ligtiig yanzlah gej oroldson uu hen negen tushaal ugsun uu gedeg ni todorhoi boloh bailgui dee.
GEMT HERETEN SHORONDOO OR
Huhuu uvliin huitend yabaa busgui amitan ter neg kompan shu ym ilgaraad uuchlal guichhad Yu no boldoggui ym bol hunii saihan Hani huuhdiin saihan aav ajilaa hiij baihdaa amia aldichahaad baihad estoi hugiin humuus ymaa
Хэвлэлийн бага хурал хийж албан ёсоор уучлал гуйгаад, Болороо бүсгүйн нөхрийг нь нөхөж нөхөн төлбөр өгөх хэрэгтэй. Эсвэл тэр хүнийг нь амилуулж өгөө
Хэрэг нь шүүх дээр байгаа үед хэвлэлийн бага хурал хийх нь аль зэхэг зохимжтой болдоо. Сэтгүүлч нар асуулт тавина мөрдөн байцаах шатанд хамаагүй ярихгүй гэсэн хариу өгнө Хамаагүй ярихаар шүүхэд нөлөөлсөн болчихно Хуульчаас зөвөлгөө аввал яасым дээ Бүсгүй минь Уучлал гуйсан мэдэгдэлийг уншиж үзлээ бидэнд ойлгомжтой л санагдах юм. Өөрөө ч хэлж 7.23 наас хойш 4 удаа Компаний захирал нь өөрийн биеэр очсым бна.Бодвол ар гэрт хэлдэг ярьдагаа яриа байлгүй Энэ асуудал улс төржөөд эхэллээ. Манай нам хүний нам гээд үгнүүд гараад эхэллээ.
Хишиг Арвин компаний удирдлагуудад жаахан ч гэсэн хүн чанар байдаггүй юум байхдаа.Яасан ичдэггүй хар санаатай новшнууд вэ.
Zuv