Б.Болороогийн үнэн

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Б.Болороо өчигдөр охинтойгоо, ээжтэйгээ дулаахан гэртээ, сэтгэл нь бага ч гэсэн амгалан хоносон байх. Тэр тэмцлээ түр зогсоож, гэртээ харилаа. Шударга үнэний төлөө тэмцэн, Сүхбаатарын талбайд суулт зарлаад 20-иод хоносон бүсгүйн тэмцэл, итгэл үнэмшил, шударга зан нь нийгэмд нэг бус удаа дохио өгч ирсэн. Өсөхдөө, сурахдаа, ажиллахдаа, хайрлахдаа хүртэл нийгмийн хамгийн хатуу, харгис харилцаатай нүүр тулж, өөр шиг нь олон зуун хүний эрхийн төлөө дугарах бүртээ Б.Болороо нийгэмд нэг зөв ухаарал авчирч байсан.

Ажлын байран дээрээ амь насаа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх гэж түүний туулсан бэрхшээл ганц түүнд тохиолдоогүйг өөрийг нь суултаа зогсоохыг хүсэж очсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Цагдаагийн дарга хоёрт тэр хатуу хэллээ. Б.Болороогийн үгэн дотор үг байлаа. Байх байхдаа үнэнээс үнэн үг байлаа.

“Энд зөвхөн Б.Болороо гэдэг хүний амьдралын асуудал яригдаагүй. Шүүх эмнэлгийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж хохирогчдын буруу болж дуусдаг тогтолцоо Монголд тогтсон байна. Шуудхан хэлэхэд, Шүүх эмнэлгийн бүх шатны хүмүүстэй Ерөнхий сайд та хариуцлага тооцох хэрэгтэй. Бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй. Яагаад хүнээ алдсан хүмүүс өөрсдөө бууруутай болдог вэ. Хэрэг яаж явсаар хаагддаг вэ. Д.Баатаржав дарга аа, таниас би асууя. 19 хоног агааргүй, битүү орчинд байсан, өт хорхойнд баригдсан, үлдэх юм юу ч үгүй болсон цогцосноос архи, спирт илэрдэг юм уу. Өнөөдөр би үнэхээр аргаа барсандаа настай ээжийгээ дагуулаад гудамжинд 19 хоног боллоо....” гэсэн энэ үгс үнэндээ Монголын маш олон айл гэр, хэлмэгдсэн иргэдийн шаардлага, хүсэлт юм.

Б.Болороогийн тэмцэл өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадуурхахын эсрэг үзлийг түгээж байсан. Түүний төрийн яаманд өөрийгөө бүх талаар дайчлан ажиллаж байгаа жишээ нь олон байгууллага, хүнд урам өгсөн. Бас эрүүл мэндийн салбарын харилцаа хандлагын сул талыг ил гаргасан эр зориг нь хүрэх ёстой газраа хүрч, эмч нар ядаж л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг илт гоочлохоо больсон байх. Энэ удаад ч гэсэн Шүүх эмнэлэг, хуулийн байгууллагад хандсан иргэн Б.Болороогийн тэмцэл шударга үнэний хэлтэрхийгээс жаахныг ч гэсэн олж ирэх байх гэсэн итгэл асааж өглөө.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tumen(24.19.4.149) 2019 оны 11 сарын 14

Ih hurald neree devshuulj ireh songuuliar yalaad garaad ireh heregtei shuu. Ard tumen chamaig demjine. 100%

2  |  0
H(192.82.75.104) 2019 оны 11 сарын 14

Odoo ene boloroogiin asuudal shiidegdeh bailgui de,zarimda uruvdmuurvh zarimdaa ydargaataima

0  |  0
zz(43.242.243.233) 2019 оны 11 сарын 14

ухаалаг зоригтой энэ бүсгүйг харах тусам хайр хүрээд байх юм. Олон эмэгтэйчүүд олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж чадлаа, амжилт хүсье дүү минь. Ард түмэн чинь чамтай хамт шүү

1  |  0
Үнэн(202.9.45.244) 2019 оны 11 сарын 14

Монголчууд хүнийг гаднаас хараад дүгнэдэг болхоор энэ эмэгтэйг хаа сайгүй л тоогоогүй, хэлсэн ярьсныг нь хүлээн аваагүй. Харин түүний оронд Баярцогт мэтийн царай зүс сайтай ч луйвар, худал хуурмагаар дүүрсэн хүмүүст илүү итгэж, төр улсаа даатгаж, эрх мэдэл өгч буруутсанаа ойлгодоггүй нь харамсалтай.

0  |  0
Irgen(150.129.140.236) 2019 оны 11 сарын 13

Sarangerel, Chinzorig 2 eruul mend niigmiin hamgaalliin asuudal hariutssan nohod hen gedgee sain irchihlee dee.

0  |  0
баярлалаа(77.38.148.28) 2019 оны 11 сарын 14

Шударга , баатарлаг,зори гтой.

1  |  0
Болороо(202.9.44.80) 2019 оны 11 сарын 13

Агуу агуу Хүчирхэг Эмэгтэй. Бид Хүч Зориг Өгсөн! Сайн сайхан эрүүл энхыг хүсье!

0  |  0
уншигч(202.9.44.225) 2019 оны 11 сарын 13

Үнэн ялах цаг ирнэ.

1  |  0
Овгон(178.162.8.66) 2019 оны 11 сарын 14

Гайхалтай зоригтой хатуужилтай унэний толоо тууштай тэмцэгч цэгц яриатай ондор боловсоролтой,сайн толовшисон охин юмдаа.Энэ нийгмийг гэрэлтуулэгч болж байндаа.

4  |  0
zochin(93.22.134.182) 2019 оны 11 сарын 13

ene bvsgvi ih uhaalag . mash tsegtstei yaridag . ed mungu vl sonirhogch baigaadaa jangluun . . . shudraga vnenii tuluu uiggvi temtsegch iim l setgeltei hvmvvs ordond . heregtei baigaa yum daa ... . hvrelsvh . barag hajuudaa . avch ajilluulah heregtei .. mongol turiig iim mungnii sonirholgvi chadvartai jvmvvseer dvvrgej chadval ene uls hugjinu

4  |  0
Цэцэг(192.82.78.111) 2019 оны 11 сарын 14

Хайран сайхан залуу Ажлаа үнэгч хийдэг гэр бүлдээ түшигтэй хайртай шударга байжээ Тэр байгуулагад ажиллаж буй хүн дүрстэнгүүд л амийг ь хохироолоо шүү дээ Ямар муухай сэтгэлгүй новшгууд вэ? Үйлйн үр нь ирж л таараа Болороо ялах болно Сайхан ээж охин үрийг нь заяа түшнээ Ялах л болно

6  |  0
Top