Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Болороогийн нөхөр Б одоогоос жил гаруйн өмнө лифтний хонгилд унаж, нас барсан.
Мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр түүний нөхрийг ажлын байран дээрээ архидан согтуурч, осолдож нас барсан хэмээсэн байдаг. Энэхүү дүгнэлтийн дараа Б.Болороогийн зүгээс төв талбайд суулт хийж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх тухай шаардлага гаргасан бөгөөд албаныхан хэргийн шалгалтын ажиллагааг дахин эхлүүлсэн юм.
Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр хавтаст хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар Б.Болороогийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.09.02/ товлогдсон байсан ч хойшлуулжээ.
Шүүгдэгч "Хишиг арвин өргөө индустриал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж хоёр өмгөөлөгч нэмж авсан тул өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хугацаа хүссэнээр шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, энэ сарын 17-ны өдрийн 09.00 цаг хүртэл хурлыг хойшлуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )