Б.Болороо: Би чадлаа ханиа гээд чангаар уйлмаар байна

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 21

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт"-ын Трэйнэр бэлтгэх хөтөлбөрт амжилттай оролцон, Сургагч багш бэлтгэх эрх авчээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудастаа ийн хуваалцсан байна.


"ЗҮГЭЭР Л БИ ЧАДЛАА ХАНИА гээд чангаар уйлмаар байна. Хийдэг ажлаараа дэлхийд данслагдаж үлдсэндээ, ханьдаа амласан амлалтандаа хүрч чадсандаа баяртай байна.

Хань минь сургалт зохион байгуулаад явахад минь, хүмүүсийн ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг минь их дэмждэг байсан учраас намайг багш бэлтгэдэг мундаг хүн болоосой гэж их хүсдэг байсан. Учир нь энэхүү сургалтыг дэлхийн 38 оронд зохион байгуулдаг ба 500 сургагч багш байдаг. Харин үүнээс 5 хүн л БАГШ БЭЛТГЭХ ЭРХТЭЙ байсан юм. Жайка байгууллагаас Монгол Улсад маш их боломжийг олгож 3 хүнийг багш бэлтгэх эрх олгосон юм.

3 жилийн өмнө багшлах эрхээ авч байсан бол өнөөдөр өөр шигээ сургалт заах БАГШ БЭЛТГЭХ ЭРХЭЭ гардан авлаа.

Багш бэлтгэх урьдчилсан сургалт аль 10 сараас эхлэн 11 сарыг дуустал явагдсан бөгөөд тэр үед яг л талбай дээр суулт хийж, хэргийнхээ араас явж байсан үе байсан.
Өглөө 09-12 цаг хүртэл сургалтандаа суучихаад өдөр нь талбай дээр суулт хийгээд орой нь гэртээ ирж конспект боловсруулдаг байлаа. Энэ бүх хугацаанд бүтэн нойртой хонож үзсэн удаа байхгүй, сэтгэл санаа маш хүнд байсан.

Харин 12 дугаар сарын 05-20-ны өдрүүдэд 14 сургагч багшийг бэлтгэн гаргалаа. Хүнд зөв ойлголт түгээх багш нарыг бэлтгэн гаргах үнэхээр хэцүү том ажил байлаа. Сэтгэл санаа хямралтай унтаж чадахгүй, бие маань маш их сульдсан байсан ч багш бэлтгэх 11 хоногтоо өөрт оногдсон ажлаа шүд зуун байж маш хариуцлагатайгаар хийж гүйцэтгэн энэхүү эрхээ авч байгаа учир амьдралдаа анх удаа өөрөөрөө бахархаж үзлээ.

Уг нь яамны ажлаасаа 2 сарын чөлөө авсан байгаа ч ажлаа л хийж явнадаа.

Ээжийн маань аливааг чин сэтгэлээсээ хийж бай, хүний итгэлийг бүү алд, эхэлсэн бол дуусга гэж хэлдэг үгнүүд яг энэ үед үнэхээр их луужин боллоо.

Зүгээр л хань маань ТРЭЙНЭР БОЛОХЫГ минь маш их хүсэж байсан учир үүнийг ханьдаа зориулмаар байна. Үүнээс хойшхи амжилт угаасаа л ээжийнх минь" хэмээжээ.

Эх сурвалж:Буянжаргалын Болороо

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАТМӨНХ(202.21.109.48) 2020 оны 01 сарын 09

Баяр хүргэе. МАШ ТУУШТАЙ ИХ ХӨДӨЛМӨРИЙН ҮР ДҮНД ХҮРДЭГ ӨНДӨРЛӨГ ШҮҮ. ЧАМААР БАХАРХАЖ БАЙНА . АХ НЬ.

1  |  0
Alt(66.181.182.76) 2020 оны 01 сарын 09

Mundag busgui shuu.Ulam ih amjilt husie

1  |  0
дэмжигч (66.181.187.11) 2020 оны 01 сарын 09

Баяр хүргэе. Чамаар бахархаж байна. Дэмжиж байгаа.

1  |  0
Tvmnii neg(202.126.89.211) 2020 оны 01 сарын 09

Bayar hvrgey!Mundag oyunlag bvsgvi.

1  |  0
З(202.72.242.177) 2020 оны 01 сарын 09

Мундаг охинд Амжилт хүсье

1  |  0
zochin(202.9.46.128) 2020 оны 01 сарын 09

manan ene huuhnii amidralaar bur toglochiloo ene n odoo buur soloirood ehellee

3  |  3
Зочин(202.179.4.242) 2020 оны 01 сарын 09

Болороо УИХ-д нэр дэвшээрэй. Чи чаднаа.

3  |  5
Зочин(192.82.70.131) 2020 оны 01 сарын 09

Мундаг бүсгүй шүү. Үнэхээр барархаж байна

3  |  1
Бүрэнжаргал (203.91.115.52) 2020 оны 01 сарын 09

Чамаар бахархаж байна охин минь \n

2  |  1
Zochin(64.119.24.178) 2020 оны 01 сарын 09

Мөнхнаран ээж залбирал убпалад өдөр бүр

1  |  0
х(192.82.67.38) 2020 оны 01 сарын 09

та нар өөр хүний тухай бичээч. хөгжлийн бэрхшээлтэй ч хүнд гай бололгүй явж байгаа олон сайхан хүн байна ш дээ. хамгийн гол нь хүний сайхан сэтгэлийг бич

7  |  1
Top