Хан-Уул дүүргийн II хороонд орших “Нэхмэлийн шар” байруудыг дахин төлөвлөх төсөлд хамрагдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр /2019.11.07/ нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байна. “Нэхмэлийн шар” байруудыг дахин төлөвлөх төслийн гүйцэтгэгчээр “Фүжи девелопмент” ХХК ажиллаж байгаа ба ажлын гүйцэтгэл тааруу байгаа юм. Иймээс оршин суугчид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг анхаарал хандуулах, хяналт тавьж ажиллахыг хүсжээ. Оршин суугчдын төлөөлөл нийслэлийн ЗДТГ-ын байранд олноороо цуглаж, шаардлагаа өглөө.
Энэ асуудлаар “Нэхмэлийн шар” байрны оршин суугчид “Барилгын ажил бүрэн зогссон. Оршин суугчид бид хаана амьдрахаа мэдэхгүй байна. Өмнө нь олон удаа төслийн үйл ажиллагааг нь тасалдалгүй явуулахад анхаарах хүсэлтийг нийслэлийн захиргаанд өгч байсан. “Нэхмэлийн шар”-ын дөрвөн байрны оршин суугчид байр ашиглалтад орохыг хүлээж байна. Бид 90 хувийн гүйцэтгэлтэй яваа барилгын ажлыг нь хурдан дуусгуулж, байрандаа ормоор байна. Энэ хугацаанд тэдгээр айлууд бүгд л түрээсийн байранд амьдарч байна. Энэ асуудалд нийслэлийн удирдлагууд анхаарах шаардлагатай" гэлээ.
Дээрх дөрвөн байрны 150 гаруй өрхийн 1000 шахам иргэн шинэ байраа ашиглалтад орохыг хүлээж буй ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Undesnii frontod negdeed jagsahgui