Өнөөдөр Солонгосын Пусан хотын нэгэн хорооллын орон сууцанд гал гарч улмаар гэрт байсан 40 настай иргэн галаас айж 14 давхрын цонхоор үсэрчээ.
Түүнд яаралтай тусламж үзүүлж эмнэлэгт хүргэсэн боловч 2 цагийн дараа нас барсан байна. Уг хэргийг харсан гэрчийн мэдүүлснээр. Орон сууцанд маш хүчтэй дэлбэрэх чимээ гарч улмаар гал гарч, тагтнаас нэгэн хүн үсэрсэн гэж мэдүүлжээ.
Одоогоор тус улсын Онцгой байдлын газар болон цагдаагийн газраас галын шалтгаантай холбогдуулан хэргийг нарийвчлан шалгаж байгаа ажээ.
Эх сурвалж: Yonhapnews
Сэтгэгдэл ( 1 )
Энэ мэдээ бидэнд ямар хамаатай юм