Дөрвөн давхраас 67 настай эмэгтэй үсрэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд өчигдөр /2019.11.08/ тус дүүргийн харьяат 67 настай эмэгтэй орон сууцны дөрвөн давхраас үсрэх гэж байсныг онцгой байдлын алба хаагчид таслан зогсоожээ. Энэ тухай дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн орон сууцанд очиж, Ч-г дөрвөн давхраас олс ашиглан аварч, тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Дээрх эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амиа хорлохоор завдсан байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top