“Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-тай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Баянхошуу, Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн хөтөлбөрийн санхүүжилтээр “Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд байгууллаа.  Сургалтын танхимд  гал сөнөөгчийн хөдөлмөр хамгааллын хувцасны иж бүрдэл, “Бэлэн бай” сургагч багшийн сургалтын багц болон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх танин мэдэхүйн ном, самбар, зурагт хуудсыг байршуулаад байна. 

Ингэснээр жилд 40 мянга гаруй хүүхэд, залуучууд, иргэдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадварыг олгох боломж бүрдэж байна гэж  НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top