Хаш хил давуулах гээд баригджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

ОХУ-ын хилийн Хиагт боомтоор 27.2 кг хаш чулуу Монголд оруулах гэж оролдсон Монголын нэгэн эмэгтэйг Хиагтын гаальчид илрүүлсэн байна.

Машиныхаа арын суудлын ард уутанд боон нуусан хаш чулууг рентген шалгалтын дүнд илрүүлж, хэрэг үүсгэн шалгаж байна. “Танихгүй хүн хаш чулуу Оросоос авчирвал шагнал өгнө  гэж хэлсэн. Хориглогдсон тул нуугаарай гэсэн" гэж мэдүүлжээ.

Хаш чулууг эрт үеэс гоёл чимэглэлд өргөн хэрэглэж ирсэн бөгөөд хөөрөг, гаанс, даалингийн тээг зэргийг хийдэг. Мөн гэдэс дотрын өвчнийг анагааж, цусан дахь өөх тос, сахарын хэмжээг бууруулдаг гэж үздэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.24.163) 2019 оны 11 сарын 12

шилэн нарны зай хураагуур дэлхийн эйр кондишний эргэлтэд саад болохгүй

0  |  0
Top