Боливийн Үндсэн хуулийн цэц төрийн эрх мэдэл Сенатын дэд дарга Жанин Аньест /сөрөг хүчин/ шилжсэнийг хууль ёсных хэмээн үзэж парламентаар батлуулах шаардлагагүй гэж дүгнэжээ.
Үүнээс өмнө Аньес парламентын хуралдаан дээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хугацаанд авч буйгаа мэдэгдсэн юм. Мексикт улс төрийн шалтгаанаар орогнож буй Боливийн ерөнхийлөгч асан Эво Моралес энэ үйлдлийг Боливийн түүхэнд гарч буй хамгийн “хорон санаа агуулсан, аюултай цохилт” хэмээн нэрлэжээ.
Болив улсад үүсээд буй улс төрийн тогтворгүй байдалтай холбогдуулан АНУ тус улсад ажиллаж буй төрийн албан хаагчдыг буцаан татаж эхэлжээ. Түүнчлэн, Болив улсыг “зорчихгүй байхыг зөвлөсөн” орнуудын жагсалтад оруулсан байна. Боливийн төрийн тэргүүн огцорсон явдлыг Куба, Никарагуа, Венесуэлийн эрх баригчид төрийн эргэлт гэж үзэж байгаа бөгөөд Колумбын Гадаад хэргийн яам Америкийн улс орнуудын байгууллагын шуурхай хуралдаан зарлахыг санал болгожээ. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару цахим санал хураалтаас татгалзаж, цаасан дээр хэвлэсэн саналыг хуудсыг эргэж ашиглахыг уриалсан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Болив үүсээд буй нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол АНУ-ын Төрийн департамент талуудыг хүчирхийллээс татгалзахыг уриалжээ.
Сэтгэгдэл ( 0 )