Боливт гашуудлын жагсаалыг хүчээр тараажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Боливт үргэлжилж буй жагсаалын үеэр жагсагчид хууль хүчнийхний хооронд гарсан мөргөлдөөний улмаас амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх гашуудлын жагсаал Засгийн газрын ордон руу ойртох үеэр цагдаагийнхан нулимс асгаруулагч хий хэрэглэн тараажээ.

Талийгаачдын гэр бүлийнхний зохион байгуулсан гашуудлын цуваа Эл Алто хотоос эхэлж, 20 км туулж, Ла Паз хот дахь Засгийн газрын ордонд хүрэх хүртэл 200 метр үлдээд байжээ.

Өнгөрсөн мягмар гарагт Эл Алто хотод жагсагчид, цагдаагийнхны хооронд хүчтэй мөргөлдөөн гарч эхэлсэн. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, жагсагчид Боливын “YPFB” газрын тос, хийн корпорацын үйлдвэрийг хяналтад авах оролдлого хийх үеэр мөргөлдөөн гарчээ. Жагсагчид тэсрэх хэрэгслийн тусламжтайгаар тус үйлдвэрийн ханыг нурааж, газрын тосны бүтээгдэхүүний агуулахад отолт хийж байсан байсан цагдаа нар тэдний эсрэг гал нээсэн байна. Цагдаагийнхны энэхүү ажиллагааны үеэр найман хүн амь үрэгдсэн талаар тус улсын эрх баригчид мэдээлсэн. Боливын ерөнхийлөгч асан Эво Моралесыг дэмжигчид “Сенкат” газрын тос боловсруулах үйлдвэрийг бүсэлснээс үүдэн “YPFB” корпорац төвийн бүсэд бензин, дизель түлш, байгалийн шингэрүүлсэн хийн нийлүүлэхээ зогсоожээ. Нийслэл Ла Паз хотод нийтийн тээвэр бүрэн зогсоод байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top