Болив улсын Ерөнхийлөгч Эво Моралес огцорлоо. Түүний араас Боливийн дэд ерөнхийлөгч Алваро Гарсиа Линера албан тушаалаа өгөх болсноо зарлав.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан намууд хүчирхийлэл, түрэмгийллийг өдөөж, ард иргэд хооронд мөргөлдөөн үүсгэсэнд харамсаж буйгаа илэрхийлээд энэ болон бусад шалтгааны улмаас огцрох хүсэлтээ Боливийн парламентад хүргүүлэх болсноо мэдэгджээ.
Америкийн улс орнуудын байгууллага Боливийн эрх баригчдад хандан дахин санал хураалт явуулахыг уриалж, улс төрийн шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бол түүний ялалтыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм гэж Моралес хэлээд тэрбээр огцорсноор улс оронд нь эмх замбараагүй байдал, хүчирхийлэл зогсоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Үүнээс өмнө Боливийн Зэвсэгт хүчин улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс Моралест огцрохыг уриалсан билээ.
Эво Моралес түүнийг улс орноосоо зугтах гэж байна гэсэн мэдээллийг үгүйсгэсэн байна. Үүнтэй зэрэгцэн тус улсын эрүүл мэндийн сайд Габриэла Монтаньо цагдаа хүчнийхэн Моралесыг саатуулах хүсэлтэй буйг дурдаад огцорсон ерөнхийлөгчийн гэрийг тоносон талаар мэдээлсэн бол Мексикийн гадаад хэргийн сайд Марсело Эбрард тус улс Моралест орогнол олгоход бэлэн гэж мэдэгджээ. Мексикийн Ла Паз хотноо өдгөө Боливийн 20 орчим албан тушаалтан, парламентын гишүүн орогнож байгаа юм.
Энэ үеэр цагдаа нар Боливийн Сонгуулийн дээд шүүхийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг саатуулаад байна.
Түүнчлэн, төрийн удирдлагыг гартаа аваад буй Боливийн Сенатын сөрөг хүчний дэд дарга Жанин Аньес ерөнхийлөгчийн сонгуулийг шинээр явуулна хэмээн мэдэгджээ.
Боливийн нийслэл Ла Паз хотноо эмх замбараагүй байдал үргэлжилж, өндөр албан тушаалтнуудын гэр орон руу дайрч байна. Үймээн дэгдээгчид 15 автобус шатааж, Ерөнхийлөгч асан Эво Моралесын гэрийг тонон дээрэмджээ.
Сэтгэгдэл ( 0 )