Болив улс Израилын Газын зурваст явуулж буй ажиллагаатай нь холбогдуулан тус улсаас дипломат харилцаагаа тасалж байна гэж Боливийн Гадаад хэргийн дэд сайд Фредди Мамани мэдэгджээ.
Болив улс Израилын түрэмгий үйлдлийг буруутгаж, энэ түрэмгийлэл нь олон улсын энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна гэж үзэв. Болив улс Газын зурваст олон мянган хүн амиа алдахад хүргэсэн халдлагаа зогсоохыг шаардаж байна.
Боливийн Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Мариа Нела Прадагийн мэдээлснээр, Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе Палестины элчин сайдтай уулзах үеэр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Палестины үндэсний засаг захиргаа газар нутгаа эзэмших, тусгаар тогтнох эрхтэй гэж онцолжээ.
Болив улс Израилын Газын зурваст хийсэн халдлагыг эсэргүүцэн 2009 онд Израилтай дипломат харилцаагаа тасалж байсан ч 2020 онд сэргээж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )