Боливын экс Ерөнхийлөгчийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Боливын шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Жанин Аньесыг дөрвөн сараар баривчилжээ. Энэ талаар Жанин Аньес өөрөө “Twitter”-тээ мэдэгдсэн байна.

Тэрбээр “Намайг төрийн эргэлт хийх гэсэн, терроризмд холбоотой хэмээн ор үндэсгүй гүтгэж, шүүхийн шийдвэрийг хүлээн дөрвөн сар хорино гэлээ” гэж бичжээ.

Боливын Дотоод хэргийн сайд Эдуардо дель Кастильогийн мэдэгдсэнээр тус улсын хээл хахуулийн хэргийн эсрэг прокурор Омар Альсидес энэ сарын 12-нд Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Жанин Аньесыг баривчлах зөвшөөрөл өгчээ.

Боливд өмнө нь Хуульзүйн сайд асан Альваро Коимбра, Эрчим хүчний сайд асан Родриго Гусман нарыг баривчилжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top