Боливт байгалийн хийн том орд илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Боливт байгалийн хийн том орд илэрсэн тухай тус улсын Ерөнхийлөгч Луис Арсе өөрийн твиттерээр дамжуулан мэдээлжээ.

Хайгуулын ажлыг өнгөрсөн онд эхлүүлж, Тариха, Чукисака хотуудын дунд орших Маргарита-Уакая ордод их хэмжээний байгалийн хийн нөөц илрүүлжээ. Шинэ орд нь хоногт гурван сая куб метр хий олборлох нөөцтэй гэж Луис Арсе мэдээлсэн байна.

Боливын газрын тос, байгалийн хийн “YPFB” компанийн тооцоолсноор, Болив улс байгалийн хийн олборлолтын дүнд жилд 260 сая ам.долларын орлого олох боломжтой гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top