Боливийн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг эсэргүүцэх жагсаалын төв болсон Санта Крус мужийг бусад бүс нутагтай холбодог замуудыг хаажээ.
Тэд эрх баригчдаас 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд террорист үйл ажиллагаа явуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан амбан захирагч Луис Фернандо Камачог суллахыг шаардаж байна. “El Deber” хэвлэлд мэдээлснээр, Санта Крусын үйлдвэрлэгчид бусад бүс нутагт бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүй байх шийдвэр гаргаж, Санта Крусаас ачааны машин гарахад саад тавьж байна.
Санта Крус мужид тус улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 70 хувь төвлөрдөг байна.
Сэтгэгдэл ( 0 )