Архангайд сураггүй болсон эрэгтэйн цогцсыг олжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Хагийн нуур гэдэг газарт, тус сумын иргэн, 34 настай эрэгтэй энэ сарын 8-ны өдөр гэрээсээ явган гараад, сураггүй болоод байсан юм. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэ сарын 16-ны өдрийн 09:50 цагт иргэн С-ын цогцсыг гэрээс нь баруун хойд зүгт 3.5 км-т  “Хоёр модны гарам” гэдэг газраас олж, аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Талийгаачийг алга болсноос хойш аймгийн Онцгой байдлын алба хаагчид, ар гэрийнхэн нь болон сумын иргэд энэ сарын 13-наас хойш тасралтгүй эрэн хайх ажиллагааг явуулсан юм. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top