Дулааны шугамын худагт халуун ус алдаж, хоёр хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, дулааны шугам сүлжээний худагт өчигдөр /2019.11.21/ халуун ус алдаж, хоёр хүн амиа алджээ.

Дулааны шугам сүлжээний худагт ус алдаж, дотор нь хоёр хүн байгаа талаар өчигдөр 19:32 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст дуудлага ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19:42 цагт очиход тухайн худаг халуун усаар дүүрч ажиллах боломжгүй байсан тул Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс шуурхай жижүүрийн багийг ирүүлж, тухайн шугамыг 20:05 цагт хаасан байна.  

Худгийн халуун усыг мотопомп ашиглан соруулж, 21:30 цагт эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцсыг гаргаж авчээ. Цагдаагийн байгууллага  нас барсан хоёр иргэний нэр, нас, харьяаллыг нь тогтоохоор ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.27.111) 2019 оны 11 сарын 22

Эрэгтэй эмэгтэй 2 хүний хувцас мөн яс гэвэл бараг онох байхаа

0  |  0
Top