Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн санаачилгаар орон нутагт бүсчилсэн хэлбэрээр хэрэгжүүлж байгаа “Эгшиглэнт үзэг-2019” говь, хангайн бүсийн урлаг, спортын наадам Өвархангай аймгийн Арвайхээр хотод өнөөдөр /2019.11.22/ эхэллээ.
Урлаг, спортын наадмыг МСНЭ, Өвөрхангай Аймгийн ЗДТГ, МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Архангай, Баянхонгор, Төв аймаг, Налайх дүүргийн 60 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд урлаг, спортоор ур чадвараа сорьж байна.
Урлагийн наадамд сэтгүүлчид мэндчилгээ, хамтлагийн дуу, уран уншлага, гоцлол дуу, язгуур урлаг, харилцаа дуу, хамтлагийн бүжиг гэсэн долоон төрлөөр өрсөлдөж байгаа бол, спортын наадамд гар бөмбөг, шатар, сагсан бөмбөг, ширээний теннис зэрэг төрлүүдээр маргааш хурд хүч, авьяас чадвараа уралдуулан өрсөлдөнө.
Мөн тус арга хэмжээний хүрээнд сэтгүүлчдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох лекцийг МСНЭ-ээс зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )