Швейцарын алдарт “Милка” шоколадны үйлдвэр ээлжит түгээлтээ эхлэхийн өмнө 20 тонн шоколад буюу 50 мянган еврогоор хэмжигдэх шоколадаа хулгайд алджээ. Хяналтын камерт дүрс бичлэг үлдсэн ч чухам ямар этгээд уг хулгайг үйлдсэн болохыг тогтооход саад учраад байгаа аж. Одоогоор Австрийн цагдаагийн газар хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлжээ.
Сүүлийн жилүүдэд Австри улсад хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрийн шат дамжлагын өмнө нь хулгайлах явдал буурахгүй байгаа гэж Цагдаагийн газраас мэдээлжээ. Ойролцоо орших хурдны зам дээр хэд, хэдэн эргүүл тавьж сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )