Их Британийн шинжлэх ухааны академийн олон жилийн судалгааны явцад хэвлээр явагч могой одоогоос 70 сая жилийн өмнө хойд хөлтэй байсан болохыг тогтоолоо. Тухайн үед хойд хоёр хөл нь жижигхэн байсан аж. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар Юрийн галавын дунд үед буюу 163-174 сая жилийн өмнө могой анх үүссэн байна. Харин 95-80 сая жилийн өмнө могой өнөөгийн дүр төрхөө олжээ. Дөрвөн хөлтэй байсан ч эволюц хөгжлийн явцад дөрвөн хөл нь аажимдаа алга болсон аж. Харин 70 сая жилийн өмнө арын хөл нь жижигхэн ч гэсэн бүр мөсөн алга болоогүй байжээ.
Аргентин улсын Буенос Айрес хотоос олдсон могойны олдворыг олон жил судалсны эцэст ийм дүгнэлт гаргаад байна. Судалгаа шинжилгээний ажил одоо ч үргэлжилж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )