АНУ-ын Корнеллын их сургуулийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд Нью Мексико мужийн “Цагаан элсний цөл”-д 3D радарын тусламжтайгаар хүн болон арслан зааны мөр илрүүлжээ. Одоогоос таван жилийн өмнө нээлт илэрсэн газар орчимд эртний амьтны мөр болон бусад олдвор байх боломжтой гэж үзэж шинжилсэн ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй юм. Харин дэвшилтэт технологийн ачаар одоогоос 12 мянган жилийн өмнө хүний өвөг дээдэс, арслан зааны хэд, хэдэн сургийн хүний мөр болохыг тогтоожээ.
“Технологийн дэвшил шинжлэх ухаанд ямар их боломж авчирч байгааг энэ нээлт харууллаа. Олдвор илэрсэн бүс нутаг орчимд дахин судалгаа явуулах болно” гэж судалгааны багийн ахлагч Томас Урбан ярьжээ.
Хүн болон арслан зааны мөр далайн түвшнээс дээш 800 метрийн өндөрт, ихээхэн элсэрхэг хэсэгт тогтсон байжээ. Хүний мөр арслан зааны мөрнөөс хэдхэн метрийн цаана байгаа нь тухайн цаг үед агнаж байсан гэх дүгнэлтэд хүрчээ. Судлаач, эрдэмтдийн олон арван судалгаагаар хүний өвөг дээдэс арслан зааны бэлчээр даган ан авд морддог байсан нь нотлогддог юм.
Сэтгэгдэл ( 0 )