Нийслэлийн НАМЭХ-ны "Гоо сарнай-2019" форум өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 30

МАН-ын дэргэдэх Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ноос өнөөдөр /2019.11.30/ 15:00 цагт Их Тэнгэрийн аманд "Гоо сарнай-2019" форумыг “Иргэдэд ээлтэй хотын шийдлүүд" сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн НАМЭХ нь хоёр жилд нэг удаа "Гоо сарнай" наадмыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд салбар, салбарын манлайлагч бүсгүйчүүдийг өргөмжилж, нийгэмд таниулах, үлгэр жишээ үзүүлэх мөн нийгэмд тулгамдаж буй асуудал дээр дуу хоолойгоо хүргэх зорилготой уг наадмыг зохион байгуулж иржээ. Тиймээс энэ жилийн "Гоо сарнай форум-2019"-ын үеэр нийслэл, дүүргийн НАМЭХ-ны удирдлага, гишүүд, “Гоо сарнай”-н эзэд, хотын хөгжил, гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд хөгжлийн асуудлаар мэргэшсэн судлаачид, зөвлөхүүд, төсөл, хөтөлбөрийн ажилтнууд нэгэн дор чуулж иргэдэд ээлтэй хотын хөгжлийн талаар нээлттэй хэлэлцэх аж.  

Мөн "Иргэдэд ээлтэй хотын шийдлүүд" форумын үеэр УИХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг "Орчин үеийн хотын хөгжил, чиг хандлага" сэдвээр үндсэн илтгэл тавих бол Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Т.Алдарсайхан "Ногоон хотын шийдлүүд ба эрчим хүчний хэмнэлттэй сургууль, эмнэлгийн барилгын дулаалга”, Жендэрийн хорооны зөвлөх Ш.Солонго "Нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын судалгаа", Дэлхийн банкны засаглалын мэргэжилтэн Д.Амарбаясгалан "Нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарын бодлогын хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж", “Өрнөл проект” ХХК-ийн архитектор Ш.Оюундарь "Явган зорчигчид ээлтэй хот" сэдвээр тус тус илтгэл тавих юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуус(202.126.88.214) 2019 оны 11 сарын 30

ШОУ чид больцгоо

0  |  0
Top