Онцгойнхон энэ онд 1658 хүний амь аварчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Он гарсаар улсын хэмжээнд эхний 11 сард нийт 4681 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 202 хүн амь насаа алдаж, 139 хүн гэмтэж бэртэн 26134 толгой мал, амьтан хорогдож, 48.7 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ. Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 29448 хүн, 5643 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1658 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. 

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 711 /75 хувь/, эд хөрөнгө 19.1 тэрбум төгрөг /48 хувь/-өөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Онцгой байдлын ерөнхий газар 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.67) 2019 оны 12 сарын 03

Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top