Сонгинохайрхан дүүрэгт автобус шатжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд өчигдөр /2019.12.03/ автобус шатжээ. Энэ тухай дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын газар өчигдөр 12:50 цагт хүлээн авсан байна.  

Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн найман алба хаагч 12:56 цагт очиж, иргэн Д-гийн эзэмшлийн “Shaolin SLG6759” загварын дунд оврын автобус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top