ОХУ: Улаанбаатарын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад тусална

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 08

Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан Москва хотод айлчлах үеэр /2019.12.06/ Москва хот болон зэргэлдээх хотуудын авто зам дээгүүр зорчдог тээврийн хэрэгслийн /Метро хамаардаггүй/ хяналт, ашиглалт, хөгжлийг оновчтой болгох асуудлыг судалж боловсруулдаг олон талт эрдэм-шинжилгээ, зураг төслийн хүрээлэн,  төрийн өмчит төсөвт байгууллага болох “МосТрансПроект”-ээр зочиллоо.

Хотын даргатай хамт НИТХ-ын тэргүүлэгч Б.Бадарсан, Улаанбаатар хотын Москва хот дахь суурин төлөөлөгч М.Мөнхцэцэг нар  уулзалтад оролцлоо.

Тус байгууллагын захирал Александр Поляков Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг хүлээн авч уулзан, өөрийн байгууллагын талаар мэдээлэл хүргэлээ.


МОСКВА ХОТОД 1.8 САЯ АВТОМАШИН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙНА 
 

Түүний хэлснээр тус байгууллага нь замын хөдөлгөөний ачааллыг  1-10 хүртэлх  “балл” хэмээх нэгжээр хэмжин дүгнэж, автомат болон ажилтны оролцоот удирдлагаар замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрэгжүүлдэг байна. Дэлгэцэн дээрээс бүх мэдээллийг хянах боломжтой бөгөөд ачааллын хэмжээг камерын тусламжтайгаар хүлээн авч, өнгөөр ялгаж бидэнд харуулж байгаа юм. Мөн ямар нэг байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн автомашины дугаарыг энэ системийн тусламжтайгаар автоматаар түүж, торгууль төлүүлэх хэсэг рүү ажилтны оролцоогүйгээр шууд хүргэгддэг. Бас гал команд болон Цагдаа, Эмнэлгийн түргэн тусламжийн автомашин яаралтай зорчих шаардлагатай болсон замын хэсгийг бид эндээс  боломжтой. Москва хотын хэмжээнд 12.1 сая авто машин бүртгэлтэй бөгөөд Москва орчмын замын хөдөлгөөнд 1.8 сая авто машин хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээллийг өгч, өөрийн байгууллагын хувьд эдгээр хяналтын ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийтийн тээврийн /такси, трамбай, троллебус/ хэрэгслийн орчин үеийн дэд бүтэц, хотын дугуйн зам, хотын машины зогсоол, замын хөдөлгөөний оновчтой зохион байгуулалт, нийтийн тээврийн дамжин суух зангилааны гэх зэрэг төслүүдийн зураг төслийг  хариуцан ажилладаг илэрхийллээ.

АЛЕКСАНДР ПОЛЯКОВ: АВТОМАШИНЫ ТОРГУУЛЬ БИЧДЭГ 2600 КАМЕР БАЙДАГ 
 


Александр Поляков захирал хэлсэн үгэндээ “Та бүхэн Улаанбаатар хотын авто зам, тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л мэдээллийг бидэнд ирүүлбэл бид хэрэглээний математикийн аргад тулгуурлан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр судалгаанд үндэслэсэн  тодорхой төслийг гаргаж болно” гэлээ. Хотын захирагч С.Амарсайхан “МосТрансПроект”-ийн захирал нь Александр Поляковыг албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотод зочилж, замын хөдөлгөөний бодит нөхцөл байдалтай нь танилцахыг урилаа.
 


Дараа нь Хотын захирагч  С.Амарсайхан нарын албаны хүмүүс ЦОДД буюу Москва хотын Замын хөдөлгөөнийг зохион байгуулах төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус төв нь Москва хотын Замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны хяналтыг тавьж, төлөвлөгөө, стратеги боловсруулж ажилладаг байна. Москва хотын хэмжээнд бүх замын хөдөлгөөнийг 100 гаруй ажилтан 20х14 м2 өргөн дэлгэцээр 24 цагийн турш 150 мянган камерын бичлэгийг хянаж, мэдээллийг энд хүлээн авч боловсруулдаг, үүнээс торгууль бичдэг камер 2600 ширхэг байдаг, мэдээллээ 7-30 хоногийн хугацаанд хадгалдаг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг улсын дугаараар нь олж камер автоматаар тогтоодог. Мөн замын аваар осол гарсан тохиолдолд шалтгааныг нь тогтоож, шаардлагатай бол аль нэг автомашиныг улсын дугаараа нь хөөж хаагуур хэдэн км  явсныг мэдэж болно. Москва хотын хэмжээнд 40 мянган гэрэл дохио ажилладаг, 80 мянган такси, трамбай, тролебусыг хамруулаад 10 гаруй мянган автобус нийтийн тээврийн салбарт хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээллийг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хүргэлээ.
 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.10) 2019 оны 12 сарын 08

Tumur zamiig xotoos gargaad tumur zam bgaa gazraar ni auto zam tavibal xot tygjrelgyi bolno. Tumur zamaa xaaguur yavuulaxaa zuv shiidvel bolox yum shig sanagaad bgaa

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 12 сарын 08

Guur metro l cnuhal bnadaa

0  |  0
Zochin(139.5.219.78) 2019 оны 12 сарын 08

1-p egneeg choloolj trambai

0  |  0
Top