УРИАЛГА: Шинэ жилийн бэлгээ ЦААСАН УУТАНД савлая

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Ганган гацуур, өвлийн өвгөн, хүслийн бэлэг гээд гэгээлэг бүхнээр дүүрэн шинэ жил айсуй. Гацуур модныхоо дэргэд дотны хүмүүстээ зориулсан бэлгүүдээ өрж эхэлж байна уу? Шинэ жилийн бэлэг задлах мөч юутай ч зүйрлэшгүй нандин хэдий ч гялгар уутаар бүрсэн баглаа боодол нь байгаль орчинд ямар их хог хаягдал, хор хөнөөл үүсгэхийг та бодоод үзээрэй. Шинэ жилийн бэлгээ цаас болон даавуун уутанд савлаж, эко бэлэг бэлтгэж яагаад болохгүй гэж. Мөн эсгийгээр урласан уут, чимэглэл ч сонгож болно. Энэ тухай бид өмнө нь танд санал болгож байсныг дахин уншихад илүүдэхгүй. 
 

ФОТО: Шинэ жилээр гэрээ гоёх МОНГОЛ ЧИМЭГЛЭЛҮҮД


Зарим дэлгүүр, байгууллагууд хэдийнэ ийм санаачилга гаргаж, 80-аад оныг санагдуулам цаасан уут бэлтгэн борлуулж, эхэлснийг магтах хэрэгтэй. Шинэ жилээр байгууллага болгон ажилчдадаа, тэдний хүүхдүүдэд бэлэг бэлтгэдэг. Энэ тоо хэдэн зуу, хэдэн мянгаар үргэлжилнэ. Тэгэхээр бэлэг боосон хэчнээн гялгар уут, тор хог болж, байгальд хаягдахыг хэлэхийн эцэсгүй. Хэдэн зуун мянга, бүр хэдэн сая уут болох байх. 

Гялгар уут олон төрлийн полихлорт нэгдлүүдийг агуулсан өндөр молекулт органик бодис юм. Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут л гэхэд газрын хөрсөнд шингэхдээ 100 гаруй жил болдог. Гялгар уут газрын хөрсөнд шингэхгүй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Хүний биед нөлөөлөх хор хөнөөлийг нь тоочоод ч барахгүй бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын дунд элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн өвчлөл, хорт хавдрын хэмжээ ихсэх хандлагатай болсон. Энэ нь гялгар үргэлж уут хэрэглэх болсонтой холбоотой гэж мэргэжлийнхэн үзжээ.

Энгийн жишээ татахад, ургаж байгаа модонд наалдсан гялгар уут хүнээр бол амьсгалыг нь боогдуулснаас өөрцгүй болж, тэр мод ургахаа больж, "амьсгал хураадаг". Мөн хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж, формальдегид, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэн олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болсоор байна. Гялгар уутан савлагаатай хүнсний бүтээгдэхүүн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болдог. Гялгар уут хэмээх энэ хортой химийн нэгдэл нь хорт хий ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар л байна.

Ихэнх тохиолдолд бид нэг удаагийн гялгар уутыг ердөө 12 минут ашиглаад л хаядаг. Харин тэр хаясан гялгар уут нь хэдэн зуун жил хог болон байгаль орчныг бохирдуулан доройтуулж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр л байна.

Дэлхий нийт байгаль орчноо хайрлан хамгаалж, ухамсартай хэрэглээнд шилжихийг эрмэлзэж байгаа энэ үед та гялгар уутнаас татгалзаж, олон дахин ашиглаж болох даавуун болон цаасан уутыг сонгоорой.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.218) 2019 оны 12 сарын 10

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top