ЗИНДАА 2019.12.10 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

#1 МӨНГӨГҮЙ БОЛ ТА СОНГУУЛЬД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ ҮЛ БОЛНО
 


Сонгууль амлалтгүйгээр нааш эргэж байсан түүх манай улсад алга. Сууриа буруу тавьсан ардчилсан сонгуулийн гайг Монгол Улс, ард түмэн үүрдэг. Сүүлдээ улс төрийн нам, гишүүд маань ч амлалтдаа дарагдаж, амьсгаа нь бачуурч байгаа бололтой. Бэл муутайхан нэгэн бол сонгуульд өрсөлдөх тухай санаж сарвайх зүйл биш болчихлоо. Сонгуулийн амлалтууд улс орны эдийн засаг, ард түмний амьдралд байнгын дарамт болж ирснээс гадна сонгуулиас сонгуулийн хоорондох амлалтад улс орон өөрөө туйлдав. Ард түмэн ч УИХ-ын гишүүн бол өглөгийн эзэн мэтээр ойлгож, тэднийг тойрогтоо ажиллах үед өглөгийн эзэн ирсэн мэт санана.

Айлд гийчин ирэхэд гарыг нь дагуулж хараад байдаг хүүхэд шиг л болчихсон. Гишүүд нь ч өөрсдийгөө бүхнийг бүтээгч, өглөгийн эзэн гээд бодчихсон. Үнэн хэрэгтээ сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдэг мөнгөтэй хүний хийх ажил болжээ. Тэр тусмаа ялалт байгуулаад парламентад сууна гэдэг бүр ч мөнгөтэй хүний ажил бололтой. Энд хэчнээн хууль дүрэм мэддэг, ямар эрдэм боловсролтой, ажлын дадлага туршлагатай нь тийм ч хамаагүй. Гагцхүү мөнгө үйлчилж байна. Үнэхээр бэлтгэгдсэн Төрийн алба хаагчид, салбарын тэргүүлэгчид, эрдэмтэн мэргэд мөнгөгүй л бол УИХ-д суух боломжгүй болж, хэтдээ хэдэн луйварчдаар дүүрсэн парламент бий болчих вий гэсэн зовнил хаа хаанаа бий. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ГЕРМАНЫ ПРОКУРОРООС Б.БАТТҮШИГ НАРТ ЕСӨН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ
 


ХБНГУ-ын Дрезден хотод дипломат дугаартай машинаар 70 кг хар тамхи зөөж яваад баригдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт тус улсын Прокурорын зүгээс есөн жилийн ял төлөвлөжээ. Тэднийг шүүх хурал яг одоо Дрезден хотноо үргэлжилж байна. Германы нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар дээд тал нь есөн жилийн хорих ял төлөвлөсөн ч өмгөөлөгчийн зүгээс ялын хугацааг гурван жил болгон бууруулах хүсэлт тавьсан аж.

Өнгөрсөн сард болсон шүүх хуралдааны үеэр Б.Баттүшиг өөрийгөө “Монголын нууц ажилтан” гэж мэдээлсэн нь хэргийг хүндрүүлэх нэг хүчин зүйл болж байгааг Германы хуулийн байгууллагаас мэдээлжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 "АГЬФАРМА", "МЕДМОНГОЛ" КОМПАНИ ХУУЛЬ БУСААР ТЕНДЕРТ ЯЛСАН УУ!
 


Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 25-ны хооронд “Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд шаардлагатай имплант, протез, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” нээлттэй тендерийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс захиалсан байна. Дөрвөн багц тендерт “Агьфарма, “Медмонгол” компани шалгарсан нь хууль бус байсан хэмээн “Ази фарма” компаниас мэдээллээ. Өндөр өртөгт эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээнд үе солих нарийн ажилбарууд багтдаг байна. Олон нийтэд дэлгэн мэдээлсэн уг тендерт гэхэд л улсын төсвийн дөрвөн тэрбум гаруй төгрөгийн зарцуулалтын асуудал яригдаж байгаа юм. Цаашлаад 10 гаруй тэрбумаар үнэлэгдэх өндөр өртөгт тендерүүд ч байдаг байна. Хэрвээ тендер будлиантай гэдэг нь үнэн болбол зөвхөн ганц, хоёр компанийн эрх ашгийн асуудлаас хэтийдсэн цаана нь монгол хүний эрүүл орших эсэх асуудал ч ганхаж мэдэх аюултай. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гуравдугаар шатлалын зарим эмнэлгийн албан тушаалтнууд хувийн эрх ашгаа эхэнд тавьж, тендерийн үнэлгээнд нөлөөлж, үнэлгээний хороонд байлцах ёстой зарим албан тушаалтныг хасах гэх мэт зөрчлийг үүсгэж байгаа аж. Тодруулбал, хамгийн доод үнийг санал болгосон, бичиг баримтын зөрчилгүй компанийг хууль бусаар тендерээс хасах болон тендерт шалгарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нэн тэргүүнд тавихгүй байх явдал тулгамдах болжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ГАРЬД Ц.ЦЭРЭНПУНЦАГ “ASPIRE MINING”-Н 51 ХУВИЙГ ЭЗЭМШИЖ ЭХЭЛЛЭЭ
 


Австралийн Перт хотод төвтэй  “Aspire Mining” компанийн хувьцааны 51 хувийг Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг боллоо. Өнгөрсөн долоо хоногт Ц.Цэрэнпунцаг 51 хувийн хувьцааг худалдан авах 33.5 сая ам.долларын санхүүжилт эцэслэгджээ. Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг одоогоос гурван сарын өмнө буюу есдүгээр сард 51 хувийн хувьцаа худалдан авах хүсэлтээ илэрхийлж байсан юм. Одоогоос яг жилийн өмнө тэрбээр тус компанийн 476 сая ширхэг хувьцааг 10 сая ам.доллароор худалдан авсны дараа “Noble” группт төлөх 2.4 сая ам.доллартай дүйцүүлж 161 сая ширхэг хувьцааг шилжүүлж байсан удаатай.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 НООЛУУР | БИДНИЙХ БОЛООГҮЙ “НААДАМ”
 


Наадам. Энэ үг танд юуг санагдуулж байна. Уламжлалыг өнөөтэй сүлдэг төрт ёсны их баяр уу?, Зун бүр болдог элдэв төрлийн шоу, цэнгээ үү? Бүр эсвэл гаднаа олон хаягтай 120-ын “Наадам” төв үү? Бид наадмаа зөвхөн монголдоо гэж бодож болохгүй аж. Шинэ мянганых гэх тодотголтой гаднын залуус монгол ноолуурыг мөнгө олох боломж гэж харж. Тэд өөрсдийн соёлоос тэс ондоо, этгээд нэршлээр брэндээ нэрлээд, том тэмүүлэлтэй хөдөлж байна. Уншигч та бараг таасан байх. Тэд ноолууран хувцасны брэндээ “Наадам” гэж нэрлэсэн.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top