Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXIX хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг олон нийт эсэргүүцэж, иргэн Б.Цэгмид, "Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" нам, МАХН-ын гишүүд хамтран энэ сарын сарын 9-ний өдөр автомашинтай жагсаал зохион байгуулсан билээ. Энэхүү жагсаалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргатай биечлэн уулзаж гаргасан шийдвэрээ эргэн харах тухай чиглэл өгсөн ч өнгөрсөн хоёр хоногт хотын удирдлагуудаас хариу өгөөгүй учраас өнөөдөр /2019.12.12/ жагсаалаа дахин үргэлжлүүллээ.
Жагсагчид Хотын дарга С.Амарсайханыг огцрохыг шаардаж буй юм. Жагсагчдыг дөнгөж сая Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Машинтай жагсаалын ерөнхий зохицуулагч Б.Цэгмид “Биднийг богино хугацаанд жагсаалаа тараахыг цагдаагийн байгууллагаас шаардсан. Хэрвээ жагсаалаа зогсоохгүй бол албадан тараана гэж албан бичиг ирүүллээ. Автомашины татварын хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах юм бол бид гараад жагсаалаа тараалаа. Нэг ч жолоочийг хохироомооргүй байна” гэлээ.
Үүний хариуд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Шаардлагыг ойлгож байгаа. Бид хоорондоо уулзалдахгүй биш уулзаж байгаа. Хотод шийдэх олон асуудал байна. Ярьж, хэлэлцэх зүйлүүд их бий. Мэдээж та бүхний тавьж буй замын хураамжийн асуудлыг ойлгож байна. Гэхдээ энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас судалгаа хийж, тооцоо, төлөвлөгөө гаргаж, энэ нь нийтийн эрх ашигт нийцэхээр тооцож шийдвэр гаргасан. Та бүгдийн шаардлага тавьж буйтай холбоотойгоор дахин тооцоо судалгаа хийж байна. Одоо бидэнд хэд хэдэн асуудал байна. Нийтийн тээврийг шинэчлэх үү. Зам харгуйгаа сайжруулах уу, нөхөх үү. Зун үер усны шуудуугаа засах уу. Бүр цаашилбал, хотод явж байгаа 400 мянган автомашин эзэмшигчийнхээ дэмжлэгтэйгээр 1.5 сая иргэний зорчиж, ажиллаж амьдарч байгаа Нийтийн тээврээ шинэчлэх үү гэдэг асуудал яригдаж байна. Нийтийн тээврийн 80 хувийг шинэчлэх шаардлагатай болсон. Шинэчлэхгүй байсаар хүүхэд залуус, өндөр настнуудаа явган, нүцгэн явуулах юм уу. Гэр хороолол хил хязгааргүй тэлсэн. Гэр хороололд автомашины зам, дугуйн зам тавих шаардлага байна. Гэх мэтээр хотод шийдэх ёстой маш олон асуудал бий. Мэдээж иргэд татвар нэмэх асуудлыг таатай хүлээж авахгүй байгаа. Ерөнхий сайд хуулийн хүрээнд асуудлыг шийдэх чиглэлийг надад өгсөн учраас би дээд шатны байгууллагаас өгсөн үүргийн дагуу энэ асуудлыг эргэж харья. НИТХ-аар дахин хэлэлцүүлье. Өөрчилсөн саналаа НИТХ-д оруулна. Гэхдээ ямар өөрчлөлт оруулахаа хараахан шийдээгүй байна. Хэрвээ иргэд нийтээрээ татвар нэмэхийг хүсэхгүй байгаа бол нийтийн тээврээ шинэчлэхгүй, хүүхдийн автобус явуулахаа болих болж байна. Нийслэл замаа засаж чадахгүй болно. Эргэж хараад төсөвлөсөн хөрөнгө оруулалтаасаа хасахад 50 тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг бид олж, тэнцвэржүүлж хаанаас гаргах вэ. Дээрээс нь замын бүтээн байгуулалтын ажлуудаа орхих юм уу. Хогны машинууд нь сүүлийн жилүүдэд ямар ч шинэчлэл хийгдээгүй. Эмнэлгийн түргэн тусламжийн автомашин 180 байх ёстой бол 50 гаруйхан хувьтай байна. Энэ бүхэн бол иргэдийн оршин суугчдын наад захын хэрэгцээ шаардлагыг хангах ёстой хөрөнгө оруулалтууд юм.
Хотын иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд автомашин эзэмшигч нартайгаа хамтраад жилдээ 100 мянган төгрөг, сард хуваавал 8000 төгрөг төлөөд явахад дургүйцэх зүйл байхгүй байх. Яагаад гэхээр хэн нэг албан тушаалтан энэ мөнгийг халаасандаа хийх гэж байгаа зүйл биш юм. Хэрвээ сонгууль, улс төрөө бодсон бол ингэж иргэдийнхээ дургүйцлийг хүргэхгүй байх байсан. Би хотын даргын хувьд хэрэгцээ шаардлага байгаа учраас зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа. Бид амиа бодоод байж болохгүй. Гурван зуун сая төгрөгийн машин уначихаад 100 мянган төгрөгийн татвар төлөхгүй гэж хэлдэг байж болохгүй. Ер нь жагсаж, тэмцээд асуудлыг шийдэхгүй. Нийслэлийн төсөвт тансаг зардал гэж байхгүй” гэлээ.
Сэтгэгдэл ( 11 )
HUTSDAG HALTAR VE CHI AMARSAIHAAN, HUCHINGUI BOLGO ESVEL NEMEED TEGEED 20 OND DUNGEE TAVIUL, NAM CHIN CHAMAIG HUUNU BIZ, LALARIIN BUUNII NOHOI
Жил болгон.ямар нэг татвар л нэмэгддэг хувийн татвар юуны татвар юм бэ? Дээр нь дахиад замын татвар 5 хувь болгож байгаа нь гайхалтай хэдэн дуучид дуулуулаад бөөн бөөн зардал гаргадаг биз дээ.
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Хэлэлцээд байх юмгүй ээ наад манжийн алба гувчуур шиг татварын нэмэгдлээ үг дуугүй цуцал .жил бүр л нэг шинэ татвар алба гувчуур нэмэгдэхийн ёрын хүүрнүүд юмаа.
Хэлэлцээд байх юмгүй ээ наад манжийн алба гувчуур шиг татварын нэмэгдлээ үг дуугүй цуцал .жил бүр л нэг шинэ татвар алба гувчуур нэмэгдэхийн ёрын хүүрнүүд юмаа.
Tur tur shug bail daa. 100 000 tugiin tatvar tulj chadahgui bol prus unahaa bolil doo.Gargasan shuudveree bitgii tsutslaarai.margaashiin songuuli bodohgui hotiin niit irgediin tuluu tatvaraa av. Demjij bn.
ene durvud ih mangartah yumaa
uhamsartai gej heniig uhamdargui gej heniig heled baihaa pyldaga ve
татвар, дугаарын хязгаарлалт 2-ыг холбох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, жишээ нь: 150.000 төлсөн бол долоо хоногийн 5 өдөр, 100.000 төлсөн бол 4 өдөр, 80.000 төлсөн бол 3 өдөр, 60.000 төлсөн бол 2 өдөр, 50,000 төлсөн бол 1 өдөр замын хөдөлгөөнд оролцох эрхтэй байх гэх мэт. Энэ бол санаа өгөх төдий зүйл шүү. Иймэрхүү хувилбар байж болох юм л гэж.
Юу бодоод гэв гэнэт хэн ч байсан цочирдмоор татварыг 5 дахин нэмэгдүүлнэ гэхээр хэн хүлээж авахгүй нь тодорхой.Ядаж 1,5 ч юм уу?2 хувь гэвэл арай л өөр сонсогдо биздээ. Иргэдээс дэлхий жишгээр татвар нэхэж байгаа бол иргэд бид эргүүлээд дэлхийн жигт хүрсэн зам, зогсоол хэрэгтэйг шаардана аа.
Амарсайхан зөв ярьж байна. Нийслэлийн ухамсартай иргэд бүгд дэмжиж байгаа шүү