Гурван давхраас унах гэж байсан эрэгтэйг аварчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XIII хороо Алтантэвш 20 дугаар нийтийн байрны гурван давхраас унах гэж байсан эрэгтэйг урьд шөнө /2019.12.12/ Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид аварчээ.

“Тус байрны гурван давхарт эрэгтэй хүн хөлөө унжуулаад сууж байна” гэсэн дуудлагыг өчигдөр 23:02 цагт хүлээн авчээ.  Нийслэлийн аврах ангийн найман алба хаагч очиж, 33 настай Г цонхон дээрээ сууж байсныг аюулгүй болгон аварчээ. Тухайн иргэнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top