БИЧЛЭГ| Борис Жонсонд ялалт авчирсан КОНТЕНТ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 14

Их Британийн  парламентын ээлжит бус сонгуульд Консерватив нам ялж, Борис Жонсон хэлж ярьсан амлалтаа биелүүлэх шинэ үүргийг хүлээж аваад байна. Тэрбээр 2020 оны нэгдүгээр сард багтаан Их Британийг Европын холбооноос гаргана гэж зарласан. Ард иргэдийг татвараар нүдэхгүй гэж амласан. Тэгвэл түүнд Британичуудын олонх нь итгэл хүлээлгэлээ.

Түүний ялалттай холбоотой сонирхолтой мэдээллүүд бас байна. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааныхаа хамгийн сүүлийн контентыг олны сэтгэлд хоногшсон "Love Actually" киноны хэсгээр хийж, Борис Жонсон өөрөө тэр хэсэгтээ тоглосон нь сонгогчдод их сэтгэгдэл төрүүлсэн контент боллоо гэж тооцогдож байна. 

БИЧЛЭГ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top