Албанид өнгөрсөн сард болсон газар хөдлөлтийн улмаас 51 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан есөн хүнийг баривчилжээ.
Тус улсын Прокурорын газар хүний амь нас хөнөөсөн, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр нийт 17 баривчлах зөвшөөрөл олгожээ.
6.4 баллын хүчтэй газар хөдлөлтөөр олон тооны барилга байгууламж нурсан бөгөөд шалгалтаар барилгачид, инженер болон эзэмшигчид барилгын аюулгүй байдлын стандартыг хангаагүй нь тогтоогджээ.
Албанийн Дуррес хотод гэхэд хоёр зочид буудал нурж, дөрвөн хүн амиа алдсан бөгөөд эдгээр зочид буудлын эздийг хүн амины хэргээр баривчилжээ.
Байгалийн гамшгаас 14 мянган хүн орон гэргүй болжээ.
Сэтгэгдэл ( 0 )