Газар хөдлөлтийн үеэр байгалийн гайхамшиг сүйрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Пуэрто Рико улсын бахархал болсон ”Пунта Вентана” байгалийн гайхамшиг даваа гарагт тус аралд болсон 5.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нуржээ. Гуаянилла хотын газар нутагт байрладаг сэнж хад аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг байжээ.

Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас 1841 онд баригдсан сүм нуржээ. Мягмар гарагт мөн 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт дахин болсны улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн байна. Энэ нь сүүлийн 102 жилд Карибын аралд болсон хүчтэй газар хөдлөлт юм. Байгалийн гамшгийн улмаас хоёр цахилгаан станц зогсож, 300 мянга гаруй хүн ундны усгүй болоод байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top