Ө.Энхтүвшин: Он гаргаад лиценз тус бүрийг шалгана

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Төрийн ордны Их танхимд "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган үргэлжилж байна. Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэллээ. 

Тэрбээр "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулганыг зохион байгуулж байгаад талархал илэрхийлж байна. Уул уурхайгүй аймаг гэж байх биш. Бүх аймгаас төлөөлөл ирсэн байх гэж үзэж байна. Яг энэ мөчид Засгийн газрын хуралдаан болж байна. Энэхүү хуралдааны нэгдүгээр асуудал болгож 320 дугаар тогтоол гарч, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн олголт, бүрдүүлсэн материал, тэдгээрт тавих хяналтын асуудлыг хэлэлцэнэ. Тусгай зөвшөөрлийг хянах Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулж байгуулсан юм. Энэ дагуу нийт 30 гаруй хүн ажиллалаа. Өнөөдөр Монгол Улсад 2889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. 1993 оноос хойш олгогдсон байдаг. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл 1664 байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл 1225 байна. Эхлээд өргөдлөөр олгодог байсан бол сүүлдээ цахимаар олгодог болсон" гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

Лиценз тус бүрийг шалгана. Хугацаа тавьж өгнө.

Түүнчлэн "Ажлын хэсэг маш замбараагүй лиценз олгож байсан гэдгийг тогтоосон. Маш их замбараагүй олгож байсан, орон нутгийн хууль бус олголт явагдсан байна. Тэндээс олж байгаа ашиг, орлогоо нууцаар хуваадаг байсан нь илэрсэн. Хамгийн гол зүйл нь Монгол Улсад нэгдсэн мэдээлэл байхгүй байна. Мэдээллээ нэгтгэж чадаагүй учраас лиценз олголт замбараагүй явж ирсэн гэдэг нь тодорхой байгаа юм. Тиймээс иргэдийн оролцоо хангалтгүй, түүнд тавих төр засгийн хяналт байхгүй байсан. Үүнээс болж байгаль орчин ихээхэн хэмжээгээр хохирч, сүйджээ. Мэдээлэл их ирж байгаа. Энэ ч утгаараа Ажлын хэсгийг байгуулсан. Ямартай ч бид зөвшөөрөл бүхнийг нэг бүрчлэн үзэж, тодорхой болгож авсан. Өөрөөр хэлбэл, 38 асуулгаар  Ажлын хэсэг ажиллаж, нэгдсэн санг байгуулж чадлаа. Одоо энэхүү санг бүгдийг нь цахим хэлбэрт шилжүүлнэ. Улсын хэмжээнд нэгтгэсэн нэг мэдээлэлтэй болж байна. Лиценз тус бүрийг шалгана. Хугацаа тавьж өгнө. Нөгөө талаараа хууль, эрх зүйн орчинг нэн шаардлагатай сайжруулах хэрэгтэй. Хуулийн өөрчлөлтийг хурдан оруулж ирэх үүргийг Д.Сумъяабазар сайдад өгсөн" гэдгийг тодотголоо. 

 

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.179.25.50) 2019 оны 12 сарын 18

Songuulid yum hiisen bolj haragdahnu. Naidvargui , dahij mongolchuud tanart hulhiduulah n ongorson

1  |  0
зочин(192.82.69.8) 2019 оны 12 сарын 18

квантуны арми байгуулж эх оронч үзлийг дэлгэрүүлж

0  |  0
Огцор(43.228.131.42) 2019 оны 12 сарын 18

МУ-ын шадар сайд нь 800 хужаа оруулж мөнгө угаах нь хэвийн үзэгдэл үү.Энэ хүн ингээд л энэ албан тушаал дээрээ байгаа байхуу\n

0  |  0
Bhu(103.57.92.200) 2019 оны 12 сарын 18

ENKHTUVSHIN GUAI UGUUMUR ZAKHAA ZAILUULAARAI AHIJ HELEHGUI SHUU

0  |  0
муу бардакд зориулав(103.111.68.3) 2019 оны 12 сарын 18

муу бардак чи хэзээ ч ажил хэзээ ч ажил хийж байгаагүй байх ч гүй хийх ч гүй ойлгов уу муу зөнөг шар гичий хэмлэсэн хар новш худлаа шааж байгаагий нь ээ

0  |  0
Top