Согтуудаа есөн давхраас үсрэх гэж байсан эрэгтэйг аварчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Нийслэлийн Баянзүрх дүүргийн арвантавдугаар хороо, XIII хорооллын 9 давхар орон сууцны дээврээс үсрэх гэж байсан эрэгтэйг онцгой байдлын алба хаагчид аварчээ.

“Хүн үсрэх гээд байна” гэсэн дуудлагын дагуу өчигдөр /2019.12.18/  08:10 цагт Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн  алба хаагчид тухайн газар очиход тус байрны оршин суугч иргэн 27 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 9 давхар байрны дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан байна.  

Иргэн Б-г Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top