ФОТО: "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" ЧУУЛГАН болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Монгол орныг хамарсан “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлгийн үр дүнг хэлэлцэж байна

2019 оны  есдүгээр сараас эхэлж орон даяар үргэлжилсэн "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн хэлэлцэх чуулган өнөөдөр /2019.12.18/ Төрийн ордонд болж байна.

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-аас хамтран зохион байгуулж буй “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулганыг Шадар сайд Ө.Энхтүвшин нээж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат илтгэл тавив. Чуулганы Үндсэн илтгэлийг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр тавьж, 21 аймагт зохион байгуулсан хэлэлцүүлгийн тайлан, үр дүнг танилцууллаа.

Сануулахад, "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллагууд, сэтгүүлчдийн хамтын тэмцлийн үр дүнд Тост, Тосон бумбын нурууг бүтэн авч үлдэж чадсан. Хоёр гаруй жил үргэлжилсэн тэмцлийг үргэлжлүүлж, 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд болсон билээ. Хэлэлцүүлгээс томоохон үр дүн гарч, таван зүйл бүхий  санаачилга, шаардлага боловсруулан ҮАБЗ, Засгийн газарт хүргүүлсэн юм.

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн баг өнгөрсөн хугацаанд 12 000 км зам туулан, 35 хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулахдаа Монголын нийт ард иргэдийн үгийг, байр суурийг төрд хүргэх гүүр боллоо. Монголын ард түмэн уул уурхайн салбараас ХАРИУЦЛАГА нэхэж буйг 35 удаагийн хэлэлцүүлэг харуулж байна.

Гэрэл зургийг Ц.Баярбаатар, Д.Амаржаргал
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top