2019 оны ТРЭНД: Гоёмсог хуримын даашинзтай одод

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

Хээнцэр, үзэсгэлэнтэй, цав цагаан даашинзны хормой намируулсан алхаа...Сүйт бүсгүйчүүдийг харах хүн бүрд сонирхолтой байдаг. Тэгвэл өнгөрч буй онд олны танил хүмүүсээс хэн нь хамгийн гоёмсог даашинзтай, хэний хурим хамгийн шилдэг байсныг харцгаая.

Супер модель Хайди Клум, гитарчин Том Каулитц нар хээнцэр дарвуулт завин дээр хуримаа хийсэн. Сүйт бүсгүйн даашинзыг шилдэг гэдэгтэй загварынхан санал нийлжээ.
 

Арнольд Шварценеггерийн охин Кэтрин хуримынхаа үеэр хоёр даашинз сольжээ. Бүсгүйн даашинзнуудыг “Armani Prive” брэнд урласан байна. Мэдээж тансаг, хээнцэр, үнэтэй.

Их Британийн дуучин Элли Голдинг өнгөрсөн наймдугаар сард нөхөрт гарсан билээ. Европын томоохон сүмийн нэгэнд болсон гэрлэх ёслолыг сүйт бүсгүйн даашинз, гоёл чимэглэл чимснээс бусдаар даруухан хурим хийхийг дуучин бүсгүй хүссэн бололтой.

Америкийн топ модель Дэвон Виндзор хуримын албан ёсны арга хэмжээндээ тансаг, эрхэмсэг даашинзаар гоёсон нь мэдээж. Түүний байгаа байдал зочдын харцыг булааж, хайрыг татаж байв.

Хамгийн сайхан даашинзтай сүйт бүсгүйчүүдийн тоонд жүжигчин Кристина Мурад орно. Түүний даашинзыг урлахад 13 сарын хугацаа зарцуулагджээ. Хуримынхаа үеэр сүйт бүсгүй гурван даашинз сольжээ. Мэдээж гурвуулаа үнэтэй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.16.92) 2019 оны 12 сарын 23

wow

0  |  0
Top