“Eden” архийг хуурамчаар үйлдвэрлэснийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

Шинэ жилийн баярын өдрүүдийг тохиолдуулан хоол үйлдвэрлэл болон худалдаа, үйлчилгээний газруудад мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт явуулсан байна. МХЕГ-ын даргын баталсан 01/04 тоот “Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 462, хүлээн авалт хийж байгаа нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч 335 түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч /бялуу, хиам/ 85 үйлдвэр цехүүд  нийт  557 аж ахуй нэгж байгууллага, 325 иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт хийсэн талаар өнөөдөр /2019.12.20/ мэдээлэл өглөө. 

Шалгалтын явцад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийн нөхцөлд нэр бүхий компанийн “Eden” архийг хуурамчаар үйлдвэрлэж байсныг илрүүлжээ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар зориулалтын бус газарт архи үйлдвэрлэх нь хориотой, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус архины найрлага, сав баглаа боодол, зэргийг тодруулахаар ажиллаж байна. Иймд иргэд энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа лацны бүрэн байдал, хаяг шошго хуучин эсэх, үйлдвэрлэсэн хугацаа, механик бохирдолт, шилний сэв, зэргийг сайтар харж, гар дээрээс хууль бусаар зарагдаж буй согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

Түүнчлэн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй  “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518.0 мянган төгрөгийн архийг улсын байцаагчийн актаар хураан авчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Архи (202.9.46.103) 2019 оны 12 сарын 20

ямар аймаар юм бэ!!! ер нь энэ жижиг архинуудыг ч гсн бүр хориглох хэрэгтэй!!!100г,200г,300г архийг бүр хорих хэрэгтэй!!! савлагаагий нь томоор өндөр үнэтэй болговол таарна.пивогоо архиар даруулдаг улс монголоор дүүрэн байнадөө!”” Орц бол 2пивоны шил 200г хараагийн шилээр .....эсвэл хөөрөг бил үү тр 100 г-н архины шил, эрчүүд гэртээ орохдоо хөөрөг уучаад л гэрлүүгэ ордог!!”!

0  |  0
Top