ДУНДГОВЬ: “Архигүй амьдралыг цогцлооё” аянд нэгдлээ

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас  аймгийн хэмжээнд 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс хоёр сарын хугацаатай “Архигүй амьдралыг цогцлооё II”аянг эхлүүлээд байна.

Энэхүү аяны хүрээнд аймгийн цагдаагийн газрын алба хаагчид нэгдэж, “Зөв үлгэрлэе” зорилтыг дэвшүүлж, аливаа баяр, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг, архи согтууруулах ундаагүй тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалжээ.

Дашрамд өгүүлэхэд, иргэн нэг жилд зөвхөн архи согтууруулах ундааны зүйл худалдан авахад 364 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийг зарцуулдаг байна.

Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top