Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн 103 иргэн осгож нас баржээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Сүүлийн нэг жилийн дотор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас 103 иргэн хөлдөж, осгож нас барсан тухай Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22.09 мянган иргэн жолоодох эрхээ хасуулж, 5.3 мянган иргэний зөрчлийг шүүхээр 7-30 хоногийн хугацаатай баривчилсан байна.

Иймд цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх, осол, гэмтлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 08-ны өдрөөс эхлэн 31 хоногийн хугацаатай “Архигүй шинэ жил” нэгдсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top