Өнгөрсөн шөнө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэж, таван хүн амь насаа алджээ.
Тухайлбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэгт архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэн нас барсан байна. Талийгаач нь Дорнод аймгийн харьяат 42 настай эрэгтэй бөгөөд тэрээр сүүлийн 18 хоног тасралтгүй архи хэрэглэсэн байжээ. Улмаар архины гүн хордлогод орсны улмаас амь насаа алдсан гэх урьдчилсан дүгнэлтийг албаныхан гаргасан байна. Дээрх хэргийг Налайх дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.
Мөн өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 38 настай эрэгтэй нас барсан байжээ. Шалгалтын явцад талийгаач нь тав хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон гэх ба мөн архины хордлогод орсны улмаас амь насаа алдсан гэж дүгнэсэн байна.
Сэтгэгдэл ( 14 )
hvcheer amruu ni tsutgasan bishdee lalaruudiig ystoi hohchino gediin
Манай дээд давхарын архичин бас нэг л өдөр чадрах бх даа. Хэлээд нэмэргүй хулгайч бгамаа.
Ззззссс архи уусан ч үхнэ уугаагүй ч үхийшд зарим нь үхэж далд орохгүй мөнх наслах юм шиг бусдад хандах юмаа
Одооны архи архи биш хор болсон. Дээр үёд архинд зэсийн байван хийдэг байсан. Одоо больсон. Мансууруулах донтуулах бодис хольдог гэсэн2
Ямар аймаар хүмүүс вэ үхсэн хүнийг ингэж бичиж болдог юм уу монгол хүмүүс байна даа хүний жудаг хаан бна хүний амьдралд юу ч тохилдож болон та нарийг буян дагуулаасай
Архины чанарт онцгой анхаарах хэрэгтэй.бас архины үр дагаврын талаар нийгэмд суртал ухуулга сайн хийж оюун сэтгэхүйд нөлөөлж зөв хэрэглээнд сургах.
Гадны жишгээр архины худалдаалалтад онцгой анхаармаар!!! Цөөхөн том дэлгүүрт алсхан газар худалдах, тогтсон өдбртэй болох архины чанарт онцгой анхаарч залууст архины хор хөнөөлийг багаас нь тойруугаар ойлгуулах, насанд хүрэгчид нь зохистой хэрэглэх, зохистой ажлыг шат дараалан хэрэгжүүлэмээр живлээ2
hend hereggui arhichid.unen teertei hetsuu.agsam tavina,horon ugtei adgiin novshnuud uhej bhdaa tun zugeer.saihan medee bna.
ӨИйм хэд нь эртхэн яваг яваг.Өөрт ч өрөөлд ч хэрэггүй .Хажууд хэдээ амрааг
Hamgiin ayiltai har tamhi
Арчаагүй монгол архичдын төгсгөл нэг иймэрхүү байдаг.
өөрийн хүслээр ууж байгаа хүн одоо яая гэхэв
Архинаас болж үхэж бдаг уухаа болж болдоггүй юм бх даа
Архинаас болж үхэж бдаг хэцүү юмаа уухаа больж болдоггүй юм бх дах хөөрхий