Хоёр дүүргийн намын хороод хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нэг алхам нэмлээ

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Э.Бат-Амгалангаар ахлуулсан намын анхан шатны байгууллагын 39 төлөөлөл 12-р сарын 16-20-ний өдрүүдэд Тяньжин хотын Нанкай дүүрэгт хамтын ажиллагааны ажлын айлчлал хийлээ.

Нанкай дүүргийн Хятадын коммунист намын дарга Ян Бин-ээр ахлуулсан намын анхан шатны байгууллагуудын төлөөллүүд энэ сарын 7-ны өдрүүдэд  Монгол улсад айлчилж Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хороотой хамтран ажиллах санамж бичгээ бататгасан байна. 

Тус санамж бичгийн хүрээнд:

-Намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааны туршлага солилцох

-Хоёр дүүргийн эдийн засаг, худалдааны замыг нээж экспо зохион байгуулах

-Дэлхийн шилдэг сургуулиудын эгнээнд багтдаг Нанкай их, дунд сургуулиудад оюутан, сурагчдыг тэтгэлгээр суралцуулах

-Нарийн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд зориулан Баянзүрх дүүрэгт Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах

– Баянзүрх дүүргийн хог хаягдлыг багасгах, түүнийг боловсруулах, дахин ашиглах гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллах юм.

      Энэ удаагийн хамтын ажиллагааны ажлын айлчлалаар Нанкай дүүргийн НАШБ-уудын үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ, хог хаягдлыг дахин боловсруулах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, боловсруулсан түүхий эдийг авто зам болон бусад бүтээн байгуулалтад яаж ашиглаж буй талаар “TEDA” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Баянзүрх дүүргийн намын хорооны дарга Э.Бат Амгалан, Нанкай дүүргийн Хятадын коммунист намын дарга Ян Бин болон бусад албаны хүмүүс оролцсон албан ёсны уулзалтаар 2020 онд хийж хэрэгжүүлэх нэн тэргүүний ажлуудаа тодорхойллоо.

Хоёр дүүргийн хамтын ажиллагаа хурдацтай, үр дүнтэй явагдах нь ийнхүү тодорхой болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top