Согтуу залуус байрны дээвэр дээр гарч зодолджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 30

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд орон сууцны дээвэр дээр согтууруулах ундаа хэрэглэсэн залуус ноцолдож байсныг онцгой байдлын албан хаагчид өчигдөр /2019.12.29/ аюулгүй болгосон байна.

Энэ тухай “53 дугаар байрны есөн давхар орон сууцны дээврээс хоёр хүн унах гээд байна” гэсэн дуудлагыг хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийнхан очиход, тус дүүргийн гуравдугаар хорооны 24 дүгээр байранд оршин суугч 22 настай, эрэгтэй М, мөн байрны оршин суугч иргэн 16 настай, эрэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн давхар байрны дээвэр дээр гарч ноцолдож байсныг эсэн мэнд буулгажээ.

Тэднийг дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yuch syraagyi baij s(37.70.163.30) 2019 оны 12 сарын 30

negnee alah l sanaatai bairnii tagtan deer garna!Mongol hyn iim l bolj deee!!!aimsigtaiya?....yuch syraagyi baij?.....ene syy dee!!

0  |  0
zochin(122.201.24.65) 2019 оны 12 сарын 30

iim teneguudiin tuluu tatwaryn mungu zaraad yakh ni we .

0  |  0
Top