Энэтхэгийн хойд нутгийг хүйтэн агаар нөмөрч, Дэли хотод өдөртөө +9.4 С хэм хүрчээ. Энэ нь тус улсад 1901 оноос хойш буюу сүүлийн 120 жилд болж байгаагүй хүйтэн өдөр болжээ.
Цаг агаар эрс хүйтэрсэнтэй холбоотой Индира Гандигийн нэрэмжит нисэх онгоцны буудал 450 гаруй нислэгээ хойшлуулахад хүрсэн байна. Дэли цаг уурын мэдээллийг 1901 оноос хойш хөтөлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд гэхэд 2013 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хамгийн хүйтэн буюу +9.8 С хэм болж байсан аж.
Тус улсын хойд мужуудад цаг агаарын температур олон жилийн дунджаас 10 хэмээр унасан байна. Дэли хотод шөнөдөө +1 хэм хүрч байгаа тул тус хотын 200 орчим хоноглох байрууд дүүрчээ. Орон гэргүй хүмүүс хөлдөж нас барсан тухай мэдээлэл ирсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Eee huurhii muusain joomnuud 9 hemd hulduj uheed kkk Manaid bol narlaad hevtej baidag gazar shdee kk