Kэмерон Диаз ээж болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 04

47 настай жүжигчин  Кэмерон Диаз шинэ онд шинэхэн баярт мэдээгээ хуваалцжээ. Тэрбээр  нөхөр Бенжи Мэдденийн хамт   анхны хүүхдээ өлгийдөн авснаа  олон нийтэд дуулгалаа.

Гэхдээ Кэмерон бяцхан охиныхоо зураг болон түүний талаарх мэдээллийг олонд дэлгэх гэж яарахгүй байгаа гэнэ. Тэд охиндоо Рэддикс гэх нэр өгчээ. Кэмерон "Good Charlotte" хамтлагийн гитарчин Бенжи Мэддентэй 2005 оноос хойш үерхэж, 2015 онд гэрлэлтээ батлуулсан билээ.

Жүжигчин бүсгүй өмнө нь нэлээд хэдэн урлагийн залуутай нэр холбогдож байсан ч Бенжитэй гэрлэснээ "Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт, хамгийн сайхан учрал" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top